Шууд Chart

Мэргэжлийн теннисийн холбооны оноо цуглуулах ээлжит тэмцээн эхэллээ

2015-11-03 11:04:24

Эрэгтэйчүүдийн мэргэжлийн теннисийн холбооны аялан тоглолтууд үргэлжилсээр байна. Өчигдөр Францын нийслэл Парис хотноо Парибас Мастерс 1000 оноо цуглуулах ээлжит тэмцээний эхний тойргийн тоглолтууд эхэллээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 48 тамирчин өрсөлдөх бол хосын төрөлд 24 хос өрсөлдөж 11-р сарын 8-ний өдөр аваргаа тодруулна. Энэ тэмцээний шагналын нийт сан 3,830,295 сая евро юм.  Тэмцээн шууд хасагдах журмаар явагдана.

Энэ өдөр эхний тойрогтоо дэлхийд чансаагаараа 19-д бичигдэж байгаа Австрийн теннисчин Доминик Тим, дэлхийд чансаагаараа 42-т бичигдэж байгаа Адриан Маннаринотой эхний тойрогтоо учраа тааран тоглолоо. Австрийн тамирчин эхний үеэсээ л Франц залууг нутгийн дэвжээнд нь буулган авч 6-2 харьцаатайгаар илүүрхэн хожсон. Харин хоёрдугаар үед Маннарино тоглолтын санаачлагыг гартаа авч, хүчтэй өрсөлдөж 7-5 харьцаатайгаар хожсон. Гэсэн хэдийн ч шийдвэрлэх 3 дугаар үед дэлхийн чансааны 42-т бичигдэж байгаа Францын тамирчин Адриан Маннарино энэ эрч хүчээ хадгалж чадсангүй. Тим 3 дугаар үед Маннариног төвөггүйхэн 6-2 харьцаатайгаар хожлоо. Энэ хоёр теннисчин оны эхээр АНУ-ыг Миами мужид зохиогдсон тэмцээний үеэр анх удаа учраа таарч байсан юм.

Чансааны 40-д бичигдэж байгаа Бразилийн тамирчин Томас Беллучи, чансааны 50-д бичигдэж байгаа Тэймураз Габашвили нар учраа тааран тоглосон. Харин энэ 2 тамирчин өмнө нь 2 удаа учраа тааран тоглож байсан юм. Орос залуу Габашвили хүчтэй дайралтуудыг хийж байсан ч Бразил тамирчин Беллучи амжилттай довтолгууныг хамгаалж байснаар тоглолтын 2 үе 6-4 харьцаатайгаар тэнцсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэргэжлийн теннисийн холбооны оноо цуглуулах ээлжит тэмцээн эхэллээ  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй