Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Мельбурн цомын эзэд тодорлоо

2015-11-03 15:02:30
Error loading player: No playable sources found

Австрали улс нь морин спорт өндөр хөгжсөн орнуудын нэг. Тэгвэл Австрали улсын Викториа цэнгэлдэх хүрээлэнд морин тойруулгын спортын Мельбурн цомын тэмцээн болж аваргууд тодорлоо. Уралдаанд Австралийн тамирчин Мишель Пэйнь алдарт Пензансийн гүн морьтойгоо уралдаж түрүүллээ. Харин түүний араас ердөө 8 секундын дараа Макс Динамить орж ирсэн бол Критерион 3 дугаар байрт хурдлав. 

Мишель Пэйнь морин тойруулгын спортын энэ төрөлд түрүүлсэн хамгийн анхны эмэгтэй тамирчин болж байгаа төдийгүй 6,2 сая долларын эзэн болсон юм. Энэхүү тэмцээн нь хамгийн өндөр шагналын сантай тэмцээнүүдийн тоонд ордог юм.  Мишель Пэйнь 11 хүүхэдтэй айлын хамгийн отгон нь бөгөөд түүний аав нь морь сургагч багш юм байна.

Тэрээр 2004 онд мориноос унаснаас болж тархиндаа хүнд гэмтэл авч тэмцээнээ түр завсарлаад байсан хэдий ч удалгүй их спортдоо эргэн ирж, 2009 оны анхы тэмцээний ялалтаа авч өөрийн чансааг ахиулж байсан тамирчин юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мельбурн цомын эзэд тодорлоо  
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-11-03 21:44
Австралийн Викториа мужийн Мельбурн цомын уралдаан "Flemington Racecourse" хэмээх тойруулгад л жил болдог доо. Викториа гэдэг хүрээлэн байдаг юм байх даа сонин юм даа ккк

Бидэнтэй нэгдээрэй