Шууд Chart

Мексикчүүд Нигерийн багтай учраа таарчээ

2015-11-03 15:13:21

Өчигдөр Чили улсад хөлбөмбөгийн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж өнгөрлөө. Энэ өдөр Мексикийн баг Белгийн багтай учраа тааран тоглосон. Тоглолт эхлээд 41 дэх минутанд Мексикийн багийн довтогч Клаудио Замудио чөлөөт цохилтоор багтаа оноо авчирч тоглолтын тооны харьцааг 1-0 болгон Мексикийн баг тэргүүлж эхэлсэн юм.

Харин завсарлагааны дараа хоёрдугаар үе дөнгөж эхлээд тоглолтын 55 дахь минутад мөн л Мексикийн багийн Жин Пена болон Жөүс Гурролла нарын дамжуулалтаар Бриан Салазар гоол оруулж тоглолтын тооны харьцааг 2-0 болгон Мексикийн багийн ялалтаар тоглолт өндөрлөлөө.

Харин нөгөө талд Чилийн баг Коста Рикагийн багтай тоглолоо. Тоглолтын эхний үеийн 27 дахь минутад Белгийн багийн хагас хамгаалагч Данте Риго чөлөөт цохилт гүйцэтгэснээр тоглолтын тооны харьцааг 1-0 болгон тоглолтыг хошуучилж эхэлсэн юм. Тоглолтын хоёрдугаар үед ч дахин гоол орсонгүй, энэ өдрийн ганц гоолын Данте Риго хийснээр Белгийн багийн ялалтаар тоглолт өндөрлөлөө.

Хагас шигшээ тоглолтоос хоёр удаа хожсон Мексикийн баг дараагийн шатанд 17 хүртэлх насны дэлхийн хөлбөмбөгийн тэмцээний 4 удаагийн аварга Нигерийн багтай учраа тааран тоглохоор болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикчүүд Нигерийн багтай учраа таарчээ  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй