Шууд Chart

Дасгалжуулагч нарын сургалтыг Б.Батбаяр удирдана

2015-11-03 16:49:20

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр багийн дүнгээр эхний найман  байрт шалгарч,  ирэх оны Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцохоор болсон багуудын дасгалжуулагч нарын сургалтыг хийхээр шийдвэрлэжээ.

Уг сургалтыг Япон улсын Токио хотод арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд “Ajinomoto National Training Center” үндэсний бэлтгэлийн төвд хийхээр болжээ. Энэхүү  сургалтыг удирдахаар ДБНХ-ноос томилогдсон дэлхийн шилдэг дасгалжуулагч нарын бүрэлдэхүүнд манай эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр багтсан байна.

Тэрбээр АНУ-ын үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Тэрри Стейнерийн хамт эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын сургалтыг удирдах юм байна. 

МЧБХ


Дасгалжуулагч нарын сургалтыг Б.Батбаяр удирдана   
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй