
"Монгол бөхийн соёл, өв уламжлал-2015" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 11:00 цагаас АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн хурлын танхимд /Гадаад явдлын яамны тал буюу "Эрхэс" эмнэлэгтэй хаалгаар ороод 3 давхарт хурлын танхим/ явагдана. Хурлаар 9 илтгэл хэлэлцэж, ярилцана.
“Монгол бөхийн соёл, өв уламжлал-2015” эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
Зохион байгуулагч: АШУҮИС. Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Монголын Үндэсний Олимпын Академи
Хугацаа: 2015 оны 11 дүгээр сарын 06-ны Баасан гариг. 10.00 цаг.
Нэг. Зорилго
1.1. Монгол бөхийн судалгааг эрчимжүүлж, хадгалж ирсэн өв уламжлалынхаа үнэ цэнийг тодотгон, цаашдын хөгжлийн зохистой үндэс суурийг бэхжүүлэхэд бага хурлын зорилго оршино.
Хоёр. Хурлын үндсэн чиглэл, тавигдах шаардлага
2.1. Хуралд хэлэлцүүлэх илтгэлийн мэдүүлгийг 2015 оны 11 сарын 01-ний өдрөөс өмнө buyаndelger.b@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцэгдэх илтгэлүүд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
2.1.1. Илтгэлийн сэдэв нь Монголчуудын дунд уламжлагдан ирсэн Монгол бөхийн дурсгалуудын /ном, бичгийн сурвалж, шуудангийн марк, ил захидал, археологийн олдвор, бөхчүүдийн ховор гэрэл зураг, урлагийн бүтээлүүд, өмсгөл, эдлэл хэрэгсэл зэрэг/ талаарх тодруулга, тэдгээрийн хадгалалт хамгаалалтын асуудлуудыг судлаж, цаашид өвлүүлэх арга замын тухай асуудлыг дэвшүүлсэн байх
2.1.2. Илтгэл нь эрдэм шинжилгээний бичвэрээр бичигдсэн байх бөгөөд үзэл санаагаа тулган хүлээлгэх, талцах, бусдын нэр хүндэд чиглэгдэхгүй байх
2.1.3. Хэрвээ нэгээс илүү зохиогч байвал илтгэх хүний нэр, холбоо барих хаягийг бичих
2.1.4. Илтгэлийн мэдүүлгийг ирүүлэхдээ илтгэгчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, ажлын хаяг, албан тушаал, холбоо барих утасны дугаар, е-майл хаяг зэргийг заавал тусгасан байна.
2.1.5. Илтгэх хугацаа 15 минут бөгөөд илтгэгч бүрт асуулт хариултын 5 минут байх
2.2. Илтгэл нь Ариал фонд, А4-ийн форматаар 12 хуудаснаас илүүгүй хэмжээтэй байна.
"Монгол бөхийн соёл, өв уламжлал-2015" эрдэм шинжилгээний хурал болно | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.