
Error loading player: No playable sources found
Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" тэмцээн энэ жил 8 дахь удаагаа буюу 2015.12.12-13-нд спортын төв ордонд болох гэж байна. Тэмцээний техникийн зөвлөлгөөн 12-р сарын 11-ний 13:00 цагт СТО-ны хурлын танхимд болох юм.
Нийт 5 сая төгрөгийн шагналын сантай "Монгол-2015"-д аймаг, цэргийн арслангаас дээш цолтой Монголын үндэсний бөхийн холбооны эрэмбэнд эрэмбэлэгдсэн цолтой бөхчүүд оролцоно. Орон нутгийн засаг захиргаанаас олгосон тойргийн цол хамаарахгүй аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар "Мөнгөн цагариг" клуб ажиллах юм.
Бөхчүүд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.