Шууд Chart

Европын аваргуудын лигийн тоглолтууд боллоо

2015-11-04 11:26:40

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн A, B, C, D хэсгийн IV тойргийн тоглолтууд боллоо. Эхний тоглолт, А хэсгийг аль аль нь хожигдолгүй тэргүүлж байсан Испанийн эзэн хааны Реал Мадрид, Францын Париc Сэн Жэрмэйн багуудын тоглолт байсан юм. Хоёр багийн эхний тоглолт Францад болж гоолгүй тэнцээд байсан. Харин энэ тоглолтоос хамааран хэн нь хэсгээ тэргүүлэхээ шийдэх тул хоёр багт хожлоос өөр зүйл хэрэггүй байсан нь ойлгомжтой.  Алдарт Santiago Bernabéu цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтын цорын ганц гоолыг 35 дахь минутанд Герман залуу Тони Кроосын дамжуулалтаар Начо Фернандес оруулсан. Тэрээр 33 дахь минутанд  талбайд сэлгээгээр орж ирээд байсан юм. Реал Мадрид одоогоор А хэсгийг 10 оноотой ганцаар тэргүүлж байгаа Францын аваргууд 7 оноотой хэсгийн II байрт бичигдэж байна.

А хэсгийн дараагийн тоглолт Украйны Shakhtar Donetsk болон Шведийн Malmö  багуудын хооронд болсон. Энэ тоглолтонд талбайн эзэн Шахтаёр клуб илт давуу тоглолтыг үзүүлж 4-0-н харьцаатай хожсон байна. Эхний гоолыг 29 дэх минутанд Украйн довтлогч Gladkiy оруулж, улмаар 48 дахь минутанд багий ахлагч Дарио СРна торгуулийн цохилтоос гоолдож тоглолтын санаачилгыг бүрэн гартааа авсан. Улмаар  55 дахь минутанд Эдуардо, 73 дахь минутанд Алекс Тейшейра нар гоолдсоноор энэ тоглолт 4-0-ийн харьцаатай өндөрлөж Украйны баг хэсгийн эхний ялалтаа авлаа. Ингэснээр багууд адил 3 оноотой А хэсгийн 3, 4-р байрт бичигдэж байна.

В хэсгийг тэргүүлэгч Английн Манчестер Юнайтед энэ тойрогт лигээ нэг ч хожигдолгүй тэргүүлж байгаа ОХУ-ын CSKA Moskva багийг Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглолоо. Энэ тоглотын эхний бөгөөд эцсийн ганц гоолыг МЮ багийн ахлагч Уэйн Рүүние тоглотын 69 дэх минутанд Jesse Lingard-н дамжуулалтаар оруулсан юм. Ингэснээр улаан чөтгөрүүд В хэсгийг дөрвөн тойргийн дараагаар 7 оноотой тэргүүлж байгаа бол ЦСКА 4 оноотой IV байрт бичигдэж байна.

В хэсэгт багтсан Голландын ПСВ Эйндховен болон Германы Вольфсбург багуудын тоглолт Philips Stadion-д болж 30  гаруй хөлбөмбөгийн хорхойтнууд үзэж сонирхжээ. Тоглолт эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй сонирхолтой явагдаж байсан ч эхний үед гоол ороогүй. Харин хоёрдугаар үеийн 55 дахь минутанд Luuk de Jong-ы дамжуулалтаар Jürgen Locadia гоолдсон. Улмаар тэргүүллийг аваад байсан талбайн эзэд 86 дахь минутанд Мексик залуу Андрес Гуардадо-н дамжуулалтаар Luuk de Jong гоолдож тоглолтын эцсийн цэгийг тавьсан. Ингэснээр багууд 4 тойргийн дараах байдлаар адил 6 оноотой лигийг үргэлжлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын аваргуудын лигийн тоглолтууд боллоо  
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй