
Катар улсын нийслэл Доха хотноо энэ сарын 2, 3-ны өдрүүдэд усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Эрэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөлд Өмнөд Африкийн алдарт тамирчин Камерон ван дер Бург, эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөлд Унгарын тамирчин "төмөр" хочит хатагтай Катинка Хоссу, Австралийн тамирчин Эмили Сибом нар энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний хамгийн олон төрөлд түрүүлж, амжилт үзүүлсэн тамирчид байлаа.
Өмнөд Африкийн алдарт тамирчин Камерон ван дер Бург 100 метрийн мэлхийн сэлэлтийн төрөлд ийнхүү 7 дахь удаагаа аваргалж, дэлхийн аваргын цом гэдгээ дахин батлан харууллаа. Мөн тэрээр 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд түрүүлсэн юм.
Өмнөд Африкийн залуу Чад ле Клос эрэгтэйчүүдийн 100 метрийн далайн гахайн сэлэлтийн төрөлд түрүүлсэнээр нийт 3 сэлэлтийн төрөлд аваргын алтан медаль хүртсэн амжилтаар түүний араас жагсаж байна. Харин Унгарын тамирчин Катинка Хоссу эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан холимог төрөлд түрүүлж 3 дахь ялалтаа авснаар аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийг манлайлсан юм.
Түүний араас манлайллаараа Австралийн тамирчин Эмили Сибом тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтэнд тэргүүлсэн бол, дараагийн өдөр 50 метр болон 200 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд аваргын алтан медаль хүртсэн амжилтаар удаалж байна.
Эрэгтэйчүүдийн 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд Австралийн тамирчин Мичел Лааркин, АНУ-ын тамирчин Дэвид Пламмер нар хоёул 27.40 секундын амжилтаар зэрэг барианд орж ирсэнээр алтан медалиа хуваалцсан юм. 2015 оны усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн шат энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж, тэмцээн эцсийн дүнгээ гарган өндөрлөнө.
Өмнөд Африкийн тамирчин усанд сэлэлтийн дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.