Шууд Chart

"Париба Мастерс" тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо

2015-11-05 11:55:26

Теннисийн эрэгтэйчүүдийн ганчаарчилсан болон хосын төрөлд чансаа олгох Париба Мастерс тэмцээн Францын Парис хотноо үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр гуравдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Гуравдугаар тойрогт дэлхийд чансаагаараа 7-д бичигдэж байгаа Японы теннисчин Кей Нишикори, чансааны 32-т бичигдэж байгаа Жереми Шарди нар тоглолоо. Тоглолтын эхний үед Японы теннисчин 7-6 харьцаатай тоглолтыг хошуучилж эхэлсэнээр эхний үеийн дараах байдлаар 7-6 харьцаатайгаар Нишикоригийн ялалтаар өндөрлөв.

Харин тоглолтын хоёрдугаар үед тамирчид эн тэнцүү өрсөлдсөн хэдий ч зохион байгуулагч орны тамирчин Шаарди нэг оноо илүү авснаар 7-6 харьцаатайгаар энэ үе төгссөн. Улмаар шийдвэрлэх гуравдугаар үед Францын теннисчин Шаарди-гийн хувьд тийм ч оновчтой сайн давуулалт хийж чадалгүй оноо алдсаар Японы тамирчин Нишикоригийн давамгайллаар тоглолт 6-1 харьцайтайгаар өндөрлөсөн юм. Японы тамирчин Нишикори дараагийн үедээ чансааны 36-д бичигдэж байгаа Аргентины теннисчин Леонардо Мэйр, чансааны 9-д бичигдэж байгаа Францын тамирчин Ричард Гаскай нарын хэн хожсонтой нь тоглоно.

Чансааны 3-т бичигдэж байгаа Их Британы тамирчин Энди Мюррей, чансааны 46-д бичигдэж байгаа 18 настай Хорватын залуу тамирчин нарын хооронд болсон. Энди Мюррей аргагүй туршлагатай тоглогч гэдгээ харуулж хоёр үеийн турш ил давамгай байдлаар  6-1, 6-2 харьцаатай  ялалт байгууллаа.

Тоглолт ердөө 58 минутын турш үргэлжилсэн. Их Британы тамирчин Энди Мюррей энэ хожлоо авснаар шөвгийн 16-д дэлхийн чансааны 16-д бичигдэж  байгаа Белгийн теннисчин Дэвид Гоффинтэй тоглохоор болж байна. Дэвид Гоффин 3 дугаар тойрогт чансааны 87-д бичигдэж байгаа Сербийн тамирчин Дусан Лажовикийг хоёр үеийн турш 6-2, 6-2-ийн харьцаатайгаар хожиж шөвгийн 16-д тунаж үлдээд байгаа юм. Хоёр тамирчин энэ сарын сүүлээр зохиогдох Давис цомын шигшээд халз тоглох юм.

Гуравдугаар тойргийн нэгэн сонирхолтой тоглолт чансааны 2-т бичигдэж байгаа Швейцарын тамирчин Рожер Федерер, чансааны 28-д бичигдэж байгаа Италийн теннисчин Андрейс Сеппи нарын хооронд өрнөлөө. Рожер Федерер ердөө 47 минутын дотор Италийн теннисчин Андрейч Сеппиг хожсон юм.

Сеппи оноо авах боломж хайн тоглож байсан хэдий ч Федерер түүнд ямар ч боломж олгосонгүйгээр хоёр үеийн турш 6-1, 6-1 харьцаатайгаар буюу 92 хувийн илт давуу байдлаар хожлоо. Тэрээр дараагийн тойрогт чансааны 13-т бичигдэж байгаа АНУ-ын теннисчин Жош Иснертэй тоглоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Париба Мастерс" тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд боллоо  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй