Шууд Chart

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга утаагүй түлш үйлдвэрлэдэг “МБР” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2015-11-05 13:22:55

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нүүрс боловсруулах, утаагүй түлш үйлдвэрлэдэг “МБР” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.   
“МБР” ХХК-ийн зүгээс “Нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд уг түлшийг нийслэлд борлуулахад хамтран ажиллахыг хүслээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга утаагүй түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, бодит ажил болж чадвал түлшийг борлуулахад дэмжлэг үзүүлж, түлш борлуулах цэг байгуулж дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уг төсөл  нь Улаанбаатар хотод нэн даруй тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд орчин үеийн технологиор утаагүй түлш үйлвдэрлэн гаргах юм. Утаагүй түлшийг Монгол Улсын стандарттай харьцуулахад зуухны яндангаар гарах нийт тоосонцорын хэмжээ 27.8 дахин бага, Угаарын хий 2.3 дахин бага, Хүхрийн давхар исэл болон Хүхэрт устөрөгч 1.05 дахин бага байна. Мөн тус технологи нь нүүрсний илчлэгийг 1500-2000 ккал/кг-аар нэмэгдүүлж, агаарын бохирдлыг 60 хүртэлх хувиар бууруулах давуу талтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.      


Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга утаагүй түлш үйлдвэрлэдэг “МБР” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-11-05 19:56
MONGOLD AMORE INTERNAISHNL HHK UTAAGUI TULSHNII UILDVER BARINA GEED 17 TERBUM TOGROG AVSAN YASAN BE? CH.KHURELBAATAR TULSH ERCHIM KHUCHNII SAID ASAN ZORIGT UG TENDERIIG KHURELBAATARIIN AHIIN ANGIIN BAATARSUREND OGSON GEDEG ENE 3 KHUNEER ENE IKH MONGIIG BUTSAAJ TOLUULEH KHEREGTEI

Бидэнтэй нэгдээрэй