Шууд Chart

Эмэгтэйчүүдийн теннисын чансаа олгох тэмцээн үргэлжилж байна

2015-11-05 15:07:55

Эмэгтэйчүүдийн теннисын чансаа олгох энэ улирлын хамгийн сүүлийн тэмцээн БНХАУ-ын Гуандон мужийн Зуухай хотноо эхэлж, хоёр дахь өрдөө үргэлжилж байна. Дэлхийн чансаад 11-21-рт эрэмбэлэгддэг, нийт 12 тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс шалгарсан шилдэг тоглогчид  шигшээ тоглолтод шалгаран өрсөлдөх юм. Энэ тэмцээнд түрүүлсэн тоглогч 162 мянган еврогийн мөнгөн шагнал аваад зогсохгүй 700 оноотой болох юм. Тэмцээн энэ сарын 8-нийг хүртэл үргэлжилж ялагчаа тодруулна.

Тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Өчигдөр болсон С, В хэсгүүдийн тоглолтын тоймоос хүргэе. С хэсэгт дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж байгаа Чехийн теннисчин Каролина Плискова, чансааны 21-т бичигдэж байгаа Сербийн тамирчин  Желена Жанкавичтой тоглолоо. Тоглолтын эхний үед Жанкавич 4-3 харьцаатай тэргүүлж эхлээд байсан ч Плискова завсарлагааны дараа ширүүхэн дайрч 6-4 харьцаатайгаар эхний үедээ хожсон юм.

Харин тоглолтын хоёрдугаар үед Жанкавичийн тоглолт сэргэж, тоглолтын санаачлагыг гартаа авч 4-2 харьцаатайгаар хожсон ч тоглолтын гуравдугаар үед Чехийн тамирчин Каролина Плисковагийн илт давуу байдлаар тоглолтын тооны харьцааг 6-2 болгож, Плисковагийн ялалтаар өндөрлөсөн юм. Ингээд Чехийн тамирчин Каролина Плискова  С хэсгийг нэг ч хожигдолгүйтгээр тэргүүлж байна. Харин Сербийн тамирчин Жанковичийн хувьд өнгөрөгч Мягмар гарагт чансааны 18-т бичигдэж байгаа Италийн тамирчин Сара Еррани-г 6-4, 7-5 харьцаатайгаар хожсоноор нэг хожил, нэг хожигдолтой хэсгийн хоёрдугаарт явж байна.

Харин В хэсэгт чансааны 12-т эрэмбэлэгдэж байгаа Испанийн тамирчин Карла Суарез Наварро, чансааны 24-т бичигдэж байгаа Германы теннисчин Андреа Петковичтой тоглосон. Тоглолт маш хурдан болж өнгөрсөн. Учир нь Испаний теннисчин Наварро Германы тамирчин Петковичийг 6-0 харьцаатайгаар төвөггүйхэн буулган авсан. Тоглотын 2 дугаар үед ч Наварро энэ хүчирхэг байдлаа хэвээр хадгалан тоглож, мөн л 6-0 харьцаатайгаар өрсөлдөгчөө цэвэр ялсан юм.

Петковичийн хувьд тоглолтын эхний үеийн 2 дахь хэсэгт эрүүл мэндийн шалтгаанаар түр завсарлага авсан. Учир нь түүний зүүн хөлийн өвдөг гэмтсэнтэй холбоотой юм. Испанийн тамирчин Карла Суарез  Наваррогийн хувьд чансааны 20-д бичигдэж байгаа Украйны тамирчин Елина Свитолинатай учраа тааран тоглоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эмэгтэйчүүдийн теннисын чансаа олгох тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй