Шууд Chart

Улаанбаатарт 3 градус хүйтэн

2015-11-06 06:49:18

2015 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун болон говийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны арваннэгдүгээр сарын 07 -ноос арваннэгдүгээр сарын 11-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

7-нд  төв болон говийн нутгийн зарим газраар, 8-нд зүүн зүгийн  нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи  8-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 18-20 метр, 9-нд зарим газраар, 10-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 10-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт 3 градус хүйтэн  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй