Шууд Chart

Авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст газар нь орсон иргэдэд нөхөн олговор олгоно

2015-11-06 09:41:19

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км  авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 515 сая 379 мянган  төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт даалгав.
     
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо.

 

 ЧИНГЭЛТЭЙН ГУДАМЖ, 7 БУУДЛЫН УУЛЗВАРААС ЧИНГЭЛТЭЙН ЭЦЭС ХҮРТЭЛХ 3,3 КМ АВТО ЗАМЫН ТРАССТ  ОРСОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17, 18  ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Авто замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8
1 Зоригтын       Энх-Амгалан ЧД, 17 хороо, Сурагчийн 16 гудамж, 117г тоот 150,539,200 5,491,600 51 3,060,000 Өмчлөх 159,090,800
2 Норзонгийн Мижиддорж ЧД, 17 хороо, Сурагчийн 38 гудамж, 461в тоот 43,193,130 7,078,400 59 3,245,000 Өмчлөх 53,516,530
3 Нямдоогийн Батбаатар ЧД, 18 хороо, Яргайтын 23 гудамж, 377 тоот - 6,630,700 13 780,000 Өмчлөх 7,410,700
4 Нямдоогийн Эрдэнэтуяа ЧД, 18 хороо, Яргайтын 23 гудамж, 377г тоот 71,312,700 779,100 17 1,020,000 Өмчлөх 73,111,800
  Нийт-4   265,045,030 19,979,800 140 М2 8,105,000   293,129,830
 
 
ДАМБАДАРЖААГИЙН УУЛЗВАРААС ШАРГА МОРЬТЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР, ХАНДГАЙТ
ХҮРТЭЛХ 16.4 КМ АВТО ЗАМЫН ТРАССТ  ОРСОН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО,
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
 
 
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Авто замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8
1 Иван   Гэрэлцэцэг ЧД 19-р хороо Доод салхитын 1-011 тоот - 395,000 18 м2 805,500 Өмчлөх 1,200,500
2 Доосой Эрдэнэтуяа ЧД 18-р хороо Тахилт 2-170б тоот - 467,700 22 м2 984,500 Өмчлөх 1,452,200
3 Дамдинхүү Дөлгөөн ЧД 19-р хороо Шадивлан 1-312 тоот -  2,532,000 12 м2 - Эзэмших 2,532,000
4 Цэндсүрэн Наранбаатар ЧД 19-р хороо Шадивлан зуслан 22,604,700 2,630,400 56 м2 - Эзэмших 25,235,100
5 Базар  Раднаасэд ЧД 19-р хороо Доод тахилтын 1-13 тоот - 569,600 83 м2 3,714,300 Өмчлөх 4,283,900
6 Энэбиш Эрдэнэбүрэн ЧД 19-р хороо Доод салхитын 1-14 тоот - 4,549,100 69 м2 2,898,000 Өмчлөх 7,447,100
7 Янжин   Болдбаяр ЧД 19-р хороо Яргайтын богино 9-925 тоот 121,801,300 14,485,140 129 м2 - Эзэмших 136,286,440
8 Дуламжав Ганбалт ЧД 19-р хороо тахилтын 1-139 тоот - 611,000 152 м2 - Эзэмших 611,000
9 Сандагдорж Цэрэнпагма ЧД 19-р хороо Дээд салхит 37-528 тоот 22,483,300 1,530,600 110 м2 7,150,000 Өмчлөх 31,163,900
10 Бадамбазар Урантөгс СБД 19-р хороо Шарга морьтын 6-601 тоот 11,088,408 949,020 344 м2 - Эзэмших 12,037,428
  Нийт 10             222,249,568

Авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст газар нь орсон иргэдэд нөхөн олговор олгоно  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй