Шууд Chart

Улаанбаатарт 0 орчим градус байна

2015-11-07 08:07:57

2015 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 9-14 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт 0 орчим градус байна  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй