
Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх хүний тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйны зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйны зогсоол байгууллаа.
Унадаг дугуйны зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордны урд талд, Цэрэндоржийн гудамж УИД-ийн урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ийн урд талд, Тусгаар тогтнолын талбайн урд талд, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны урд талд байршуулсан. Ирэх хавраас нийслэлийн есөн дүүрэгт нэмэлтээр дугуйны 10 зогсоол байгуулах юм байна.
Улаанбаатар хотын 10 байршилд унадаг дугуйны зогсоол байгууллаа | ||
Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.