
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2015 оны 11-р сарын 10-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 1 градус дулаан, 20 цагт 1 градус хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийгшил 21 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны 20 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 2-4 градус дулаан байна.
2015 оны арваннэгдүгээр сарын 12 -ноос арваннэгдүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун болон төвийн нутгийн хойд, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 12,13-нд зарим газраар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 10 градус хүйтэн | ||
Үзсэн: 456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.