Шууд Chart

Зориулалтын бус газар автомашин худалдаалж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

2015-11-11 11:39:16

Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд  хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.

Нийслэлд үйл ажиллагаа  явуулж байгаа авто захуудын эзэмшиж байгаа газар нь орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хэрэгцээний болон нийтийн эзэмшлийн зам, талбайн зориулалтаар ашиглаж, эзэмшихээр заасан газрууд байдаг гэж  Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэхүү шалгалтыг цаашид үргэжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэх юм байна. 


Зориулалтын бус газар автомашин худалдаалж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-11 14:33
Төр гэж байдаг бол газраа яаж ашиглахыг мэддэг л байх хэрэгтэй, БОНХАЖЯ-аас эхлээд Богд уулаа ямар болгосноо мэдэж байгаа биздээ, Богд уулаа тусгай хамгаалалтаас гаргаад ТХГЗ, Усны сав газруудыг татан буулга, ААН-үүдээс мөнгө нэхэхээс өөр юу хийсэн юм, Богд уулаа хамгаалж чадаагүй Богд уулын захиргааг хамгийн эхлээд татан буулга

Бидэнтэй нэгдээрэй