Шууд Chart

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

2015-11-18 10:10:37

Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд:
    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов.
    Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр нээж 22 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээлгийн хугацаатайгаар үйлчилж байна.
    Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10 дугаар хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Далангийн замаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлээд байна.
     Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:21а “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол” чиглэлд тус бүр 6 тээврийн хэрэгсэл 13 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж эхлээд байна.
     Мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлийг Гэмтлийн эмнэлэг хүртэл сунгаж 18 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
    Авто замын нөхцөл байдалд үндэслэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ч:35 “Монелийн 38-Хүнсний 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол” чиглэлийг өөрчилж Сүхбаатар дүүргийн эмнэлэгээс 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол болголоо.
    Авто замын нөхцөл байдалд үндэслэн Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн замналд өөрчлөлт оруулаад байна.
      Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийг шинээр нээж өдөр бүр 1 дунд багтаамжийн автобус үйлчилж байна.      

 


Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй