Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын ардын дээд хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад бараалхлаа

2015-11-26 11:41:34

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхеньян хотод ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ким Ён Нам-д бараалхаж хоёр улс, цаашлаад хотуудын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айлчлалын төлөөлөгчдийг элгэмсэг, халуун дотноор хүлээн авсан бөгөөд  энэхүү айлчлалыг хоёр хотын төдийгүй хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотод зохион байгуулсан “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”-д тус улсын төлөөлөгчид оролцож, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийн талаар илтгэл тавьсныг дурдлаа. Түүнчлэн бидний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Зүүн хойд Азид энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв.

Нийслэлийн Засаг дарга,  Пхеньян хоттой аж ахуй байгууллагуудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын тохижилт, бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, хотын хөгжлийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээг мэргэжилтнүүдийн түвшинд зохион байгуулах, энэ хэлбэрийн хамтын ажиллагааг Монголын хувийн хэвшлийн нэгжүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, хоёр хотын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулах зэрэг саналыг эрхэмсэг ноён Ким Ён Нам-д хэллээ.  Уулзалтын төсгөлд нийслэлийн Засаг даргын тавьсан ажил хэрэгч эдгээр санал, санаачилгыг дэмжин,  өөрийн зүгээс шаардлагатай ажлуудыг хийнэ гэдгээ илэрхийллээ.


Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын ардын дээд хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад бараалхлаа  
Үзсэн: 269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй