
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/907 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана.
“Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.
Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулна | ||
Үзсэн: 292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.