
Нийслэлийн Нийтийн тээврийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар авсан 20 эко автобусыг өнөөдрөөс үйлчилгээнд гаргалаа. Уг автобусуудыг Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээнд ажиллуулж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийг шинээр нээж 16 автобус 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
Дээрх хоёр чиглэлийн үйлчилгээг эхлүүлснээр нийслэл хотын баруун хэсгийн иргэдийн буюу 21 дүгээр хороолол, Содон хороолол, Ханын материал, Улаан чулуут, Их наран гэх зэрэг суурьшлын цэгүүдийн иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм.
Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлж орчмын иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн ХО:4 “Тэрэлж-Налайх-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4 зам” болгон тус чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ.
Эко автобусууд үйлчилгээнд явж эхэллээ | ||
Үзсэн: 2242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.