
Өнөөдөр ОХУ-ын Санкт Петербург хотод Шоколадны үзэсгэлэн худалдаа эхлэх гэж байна. Энэ үзэсгэлэн худалдаанд зориулан Оросын уран барималч ерөнхийлөгч Владимир Путины баримлыг шоколадаар урлажээ.
Оросын уран барималч Никита Гусев ерөнхийлөгч Путины биеийн өндөр, жин болон бусад харьцааг нарийн судалсны дүнд, шоколадан баримлыг яг тэр хэмжээгээр бүтээсэн байна. Мөн Путины барималтай хамт түүний Конни нэртэй лабрадор үүлдрийн нохойг шоколадаар урлажээ. Энэ баримлыг дуусгахад нийтдээ 70 гаруй кг шоколад ашигласан байна. Санкт Петербургийн үзэсгэлэн худалдааны үеэр олон нийт энэ барималд хүрэх, долоох, хазахыг хориглох ажээ.
Учир нь үзэсгэлэн худалдаа дууссаны дараа тус шоколадан баримлыг Владимир Путинд бэлэглэхээр төлөвлөж байгаа юм. Уран барималч Никита Гусев өмнө нь олны танил, нэр хүндтэй хэд хэдэн хүн, тухайлбал Йосеф Сталин болон Майкл Жорданы баримлыг шоколадаар урлаж байжээ. Тэрээр хайлуулбал зөөлөрч, харин хүйтэнд хатуурдаг шоколад Путины зан төлөвийн төгс илэрхийлэл гэж үзэж байгаа юм.
Путины баримлыг шоколадаар урлажээ | ||
Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.