Шууд Chart

Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр

2013-09-19 10:19:16

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээний өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж” –ийг батлан гаргасан юм.

Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд , айл өрхүүд нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэрлийн болон цахилгаан шонгийн дор хуримтлагдсан хог хаягдлуудыг цэвэрлэх юм. Мөн гэр хорооллын гуу жалга, онгорхой нүх сүвэнд бөөгнөрсөн хог хаягдлыг цэвэрлэх бөгөөд хог ачигч машинууд уртасгасан мцагаар ажиллах аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр   
Үзсэн: 1479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй