Шууд Chart

ӨНӨӨДӨР: Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ

2015-12-11 07:52:06

09.00 цагт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулна. Утас: 266338


09.00 цагт: “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно.


09.00 цагт: "Зочлох үйлчилгээний салбарын хөгжил, төлөвшил" сэдэвт онол практикийн хурал ШУТИС Төв номын сангийн 604 тоотод болно.


10.00 цагт: "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг Континентал зочид буудалд болно. Сургалтанд Босниа Герцоговинагийн Хэвлэлийн Зөвлөлийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, хатагтай Лиллиана Зуровак оролцож, олон улсын туршлагаас хуваалцана. Утас: 99138780


10.00 цагт: “Пэлжидийн Гэндэн-120 жил” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслол Монголыг Үндэсний музейд болно. Утас: 99123922, 99114335, 70110914


10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд  болно.  Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэнэ.  Утас: 88781218, 325044


11.00 цагт: Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85, Төрийн захиргааны байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ МҮЭСТО-нд болно. Утас: 262461, 98512323, 94902808.


11.00 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат НЗДТГ-ын Б танхимд батламж гардуулна.


11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно. Утас: 261502


11.30 цагт: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд анх удаа шинээр ашиглалтад орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт "Хурд" хорооллын зүүн талд болно. Утас: 99263060, 90064111


12.00 цагт: Монгол Улсад нисэх загварын спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулан дэлгэж байгаа "Дүүлэн нисэх хүсэл" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно.


13.00 цагт: Чингис зочид буудлын 3 давхрын хурлын зааланд Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 88116363


14.00 цагт: Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи, тамхины хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ. Утас 88059661

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй