Шууд Chart

Венесуэльд анх удаа Санта Клаусын уралдаан боллоо

2015-12-14 16:24:11

Венесуэлийн нийслэл Каракас хотод Санта Клаусын уралдаанд боллоо. Дэлхийн олон оронд зохиогддог уг уралдааныг Каракас хот энэ жил анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Каракаст болсон уг уралдаанд бүх насныхан оролцож, баярын уур амьсгалд нэгдэцгээсэн бөгөөд "Зул сарын баярын уур амьсгалыг дээд цэгт нь хүргэсэн, маш хөгжилтэй уралдаан боллоо" хэмээн сэтгэгдлээ илэрхийлцгээсэн байна. Венесуэль улс даяар сэдэвчилсэн уралдаан зохион байгуулдгаараа алдартай "Трибу" хэмээх байгууллага Санта Клаусын уралдааныг зохион байгуулсан бөгөөд оролцогчид 5 км зайд алхаж, 7 км зайд гүйн, ялагчаа тодруулсан аж.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Венесуэльд анх удаа Санта Клаусын уралдаан боллоо  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй