Шууд Chart

Итали Санта Клаусууд өвчтэй хүүхдүүдийг баярлуулжээ

2015-12-15 10:33:56

Өчигдөр Италийн нийслэл Ром хотоор олон зуун Санта Клаус буяны үйл ажиллагаанд оролцжээ. Цагаан сахал, улаан өнгийн өмсгөлтэй Санта Клаусууд унадаг дугуйгаар аялж цуглуулсан зул сарын баярын хандив, бэлэг зэргийг цусны хорт хавдар өвчтэй хүүхдүүдэд өгч, баярлуулжээ.

Энэхүү буяны үйл ажиллагааг зохион байгуулагч нь дөрвөн жилийн өмнө Санта Клаусын дүрээр өвчтэй хүүхдүүдийг баярлуулахаар шийдсэнээс хойш Петер Пэн Хаус хэмээх байгууллагын эмчилгээ, асаргаанд байдаг цусны хорт хавдар өвчтэй хүүхдүүдэд жил бүр бэлэг цуглуулж, түүнийгээ Санта Клаусын дүрээр өгч баярлуулдаг болсон байна. 

Петер Пэн Хаус хэмээх байгууллагад эмчлэгддэг өвчтэй хүүхдүүдийн хувьд Зул сарын баярын бэлгийг Санта Клаусаас авахдаа хамгийн их баярладаг, хүсэл мөрөөдлийнх нь нэг хэсэг нь байдаг гэж зохион байгуулагчид нь ярьжээ. 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Итали Санта Клаусууд өвчтэй хүүхдүүдийг баярлуулжээ  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй