Шууд Chart

Вифлеем хотод анх удаа зул сарын жагсаал болов

2015-12-16 10:23:51

Зул сарын баяр ойртож байгаатай холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрт зул сарын баярын уур амьсгалыг нэмэсэн үйл ажиллагаа хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн Даваа гарагт Йорданы Вифлеем хотод зул сарын баярын парад зохион байгуулагдсан нь Йорданы баруун эрэгийн библийн хотын иргэдийн хувьд анхных болжээ.

Эртний болон орчин үеийн уламжлалыг харуулсан энэхүү жагсаал нь Христийн шашны итгэл үнэмшлээр Есүс Христийн мэндэлсэн газар гэггдэг Вифлеем хотод ариун гэр бүлийн оршин тогтнож байгаа байдлыг илүү тодотгож харуулсан байна. Христийн шашны түүхэн үйл явдал Назаретаас Вифлеем хүртлэх аялал, хоньчид болон гурван мэргэн зэргийг харуулсан бол орчин үеийг төлөөлж Санта Клаус, Зул сарын гацуур мод болон бэлэг зэргийг энэхүү жагсаалд багтжээ.

Зохион байгуулагчид нь энэхүү жагсаалыг жил бүр зул сарын баярын өмнө уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Вифлеем хотын зул сарын анхны жагсаалыг Палестины хувийн салбарын олон арван бизнес эрхлэгч санхүүжүүлж, дэмжлэг үзүүлсэн байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Вифлеем хотод анх удаа зул сарын жагсаал болов  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй