Шууд Chart

Гомдоллоно гэдэг Монголчуудын "өмч" биш

2015-12-17 09:18:32

Монголчууд л ганцхан бүх зүйл дээр гомдоллож, өөлж, шүүмжилж байдаг юм байх гэж бодож байсан үгүй ажээ. Дэлхийн томоохон аялал жуулчлалын компанид ирсэн зарим нэг санал хүсэлт биднийг ч дагуулахааргүй хөгжилтэй юм.

Чадан ядан орчуулсныг минь болгооно уу.

1. Нар жаргаагүй байхад зарим нэг хүүхнүүд цээж нүцгэн явахыг зөвшөөрч болохгүй шүү дээ. Тэнд зүгээр л амрах гэж очсон миний нөхөрт их "даяргаатай" байлаа.

2. Би Энэтхэгийн Гаод амралтаа өнгөрүүллээ. Тэнд бүх ресторанд нь зөвхөн Карригаар л үйлчилдэг юм билээ. Би халуун ногоотой хоолонд дургүй.

3. Бид амралтаа Испанид өнгөрүүлсэн юм. Гэвч үнэхээр байж боломгүй нэг асуудал байлаа. Учир нь бүх таксины жолооч нар нь Испани байх юм.

4. Бид усан паркид зочлох захиалга өгсөн. Гэтэл хэн ч надад өөрийн усны хувцсаа аваарай гэж хэлээгүй. Би үнэнд нь багтсан гэж бодсон.

5. Эрэг арай л их элстэй байна. Бид өрөөндөө буцаж ирэх болгондоо цэвэрлэх гэж зовж байна.

6. Бид элсээ харлаа. Тэгэхдээ энэ танай танилцуулганд байсан элс биш шиг байна. Танай танилцуулган дээр цагаан элстэй гэсэн байсан. Гэтэл эндхийн элс харьцангуй шаргал байна.

7. Puerto Vallartato-ийн лангууны худалдагчид асар залхуу юм. Үдээс хойш бүгд хаалттай байдаг. Гэтэл би үдийн цайны цагаар л юм авмаар байгаа тул тэд нарыг БАНН хийх хэрэгтэй.

8. Та нар арай ч дээ. Хэн ч бидэнд усан дотор загас байгаа тухай хэлээгүй. Гэтэл түүнээс чинь хүүхдүүд айгаад байна шүү дээ...

9. Танай танилцуулга дээр иж бүрэн гал тогоотой гэсэн байсан. Гэтэл энд чинь өндөг зүсэгч ч алга байна.

10. Та нар танилцуулга дээрээ орон нутгийн дэлгүүрүүдэд "biscuits like custard creams or ginger nuts" зардаггүй гэдгийг тусгасан байх ёстой гэж би бодож байна.

11. Амралт руу явсан зам донсолгоотой байсан болохоор бид автобусанд аяллын танилцуулгаа уншиж чадсангүй. Үүнээс болоод тэр хугацаанд авч болох илүү олон хөгжилтэй зүйлсийг мэдсэнгүй шүү...

12. Бид Англи дахь гэрээсээ Ямайк хүртэл бүхэл бүтэн 9 цаг нислээ. Гэтэл Америкчууд 3-хан цаг нисдэг. Ямар шударга бус юм бэ?

13. Миний захиалсан нэг унтлагийн өрөө, манай найзын захиалсан гурван ортой өрөөнөөс хамаагүй жижиг байх юм.

14. Танай танилцуулганд амралтын газарт үсчин байхгүй гэжээ. Бид нар үсчнээр суралцаж байгаа нөхөд учраас тэд нарт удаан хугацаагаар үйлчлэх боломж байгаа гэж ойлгосон.

15. Бид нарыг Испанид байхад тэрүүгээр дүүрэн Испаничууд. Буудлын хүлээн авагч нь Испаниар ярьдаг, тэр байтугай хоол нь хүртэл Испани. Яагаад хэн нэг нь бидэнд ийм их гадаадууд байдаг гэж хэлээгүй юм бэ?

16. Бид нар гадуур завиар их зугааллаа. Гэтэл хаана нь ч айр кондишн байхгүй байна шүү.

17. Аяллын өмнө чимээ шуугиан ихтэй болон үгэнд ордоггүй аялагчид бидэнтэй хамт явах тухай сануулсан байх нь аялал зохион байгуулагч команийнхан та нарын үүрэг шүү дээ...

18. Би шумууланд хазуулсан. Гэтэл танай танилцуулганд шумуулны тухай дурсаач үгүй байсан.

19. Би сүйт бүсгүйтэйгээ хоёр ортой өрөө захиалсан. Гэтэл та нар биднийг нэг том ортой өрөөнд оруулсан. Одоо би түүнийг жирэмсэн гэдгийг мэдсэн тул та нартай хариуцлага тооцмоор байна. Хэрэв та нар бидний захиалсан өрөөг өгсөн бол ийм юм болохгүй л байсан юм.

Нөхөд минь аль болох гомдол, шүүмжгүй амьдарцгаая.

Хүндэтгэсэн Анжигай.Г

Нийтэлсэн: Анжигай

Гомдоллоно гэдэг Монголчуудын "өмч" биш  
Үзсэн: 1421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2015-12-17 10:48
xaxa

Бидэнтэй нэгдээрэй