
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны салбарт 2000 оноос хойш олон тооны төлөвлөгөө, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр нь үзэл баримтлалдаа дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлсэн бөгөөд дэлхий даяар хурдацтай хөгжиж байгаа тус салбарт төрөөс баримтлах бодлогыг цаашид шинэ шатанд тодорхойлох шаардлага зүй ёсоор тулгарсан болохыг УИХ-ын даргад танилцуулав.
Тиймээс Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, салбар хоорондын хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг дунд хугацаанд тодорхойлсон “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлоготой болно | ||
Үзсэн: 306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.