Шууд Chart

Meta болон АНУ-ын мужууд эвлэрлийн тохиролцоонд хүрчээ

2026-08-28 08:26:42

Мета Платформс компани болон АНУ-ын мужууд Фэйсбүүк, Инстаграмын хүүхэд, өсвөр үеийн хэрэглэгчдийн аюулгүй байдалтай холбоотой шүүхийн маргаанаар 17.1 тэрбум ам.доллар хүртэлх эвлэрлийн тохиролцоонд хүрчээ.

Нэхэмжлэлд Мета Платформсыг хүүхэд, өсвөр үеийнхнийг платформд удаан хугацаагаар байлгах, донтох шинжтэй хэрэглээг дэмжих боломжууд нэвтрүүлсэн, үүнээс үүдэх эрсдэлийг хэрэглэгчид болон эцэг эхчүүдэд хангалттай мэдээлээгүй гэж буруутгасан байна. Мета эдгээр буруутгалыг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Тохиролцооны хүрээнд компани өсвөр насныхны Фэйсбүүк, Инстаграм ашиглах хугацааг хязгаарлах, шөнийн хэрэглээнд хязгаарлалт тавих, эцэг эхийн хяналт болон нас баталгаажуулах тогтолцоог сайжруулах зэрэг өөрчлөлт хийхээр болжээ.

Мета Платформс хамгийн багадаа 12.2 тэрбум ам.доллар төлөх бөгөөд тодорхой нөхцөлөөс шалтгаалан нийт төлбөр 17.1 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдэх боломжтой. Энэ нь шүүхээс ногдуулсан торгууль бус, талуудын тохиролцсон эвлэрлийн төлбөр бөгөөд холбооны шүүх уг тохиролцоог наймдугаар сарын 26-нд баталсан байна.


Meta болон АНУ-ын мужууд эвлэрлийн тохиролцоонд хүрчээ  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй