Шууд Chart

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив

2015-12-23 18:07:30

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийни 26.6 дахь заалтыг үндэслэн 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн хүргүүлж байгаагаа хүсэлтдээ дурдсан байна.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хүлээн авч үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.


Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй