Шууд Chart

Тогны мөнгөө төлөхөд “торох юмгүй” болжээ

2015-12-28 11:19:24

Хэн нэг нь анзаараад энэ сайхан боломжийн тухай биччих байх гээд хараад байсан үгүй бололтой. Тэгээд ямар ч байсан нэг удаа кейборд элээхээр шийдлээ. Нэг удаа гадаад яваад ирэх хооронд тогны мөнгө төлөөгүй гээд цахилгааны хязгаарлалт хийснээс болоод хөргөгч маань аюултай ихээр хэлмэгдсэн юм. Түүний мөрөөр зарга хийж явсаар байгаад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн үйл ажиллагаа, шинэчлэлттэй танилцах завшаан тохиолдов. Томхон бас уйгагүй гомдол байсан тул компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү гэдэг залуутай нүүр тулан асуудлаа хэлсэн би, түүний салбартаа хийсэн шинэчлэлт, цахимжуулалтыг сонсоод өөрөөсөө ичээд гарсан юм. Тэгээд мэдсэн зүйлсээ хуваалцаж байгаа нь энэ.

Ер нь энэ технологийн дэвшил биднээс үл хамааран илүү ухаалаг болж байна. Түүнийг цахилгаан түгээхийнхэн маш соргогоор ашиглан олон зүйлсийг цахимжуулж чаджээ. Өнөөх ажлын цагтаа баригдаад тогны мөнгөө төлж чадаагүй, гадаадад байсан тул чадсангүй, тог таслахыг мэдээгүй, тогны мөнгө үнэн гарч байгаа юм уу, үгүй юу гэх мэтийг бүгдийг шийджээ.

Нэгдүгээрт: Иргэн та 70047004 лавлах утас руу яриад өөрийнхөө гэрийн хаягийг хэлснээр хэрэглэгчийн КОД-той болох хэрэгтэй. Бас нэг гар утасны дугаараа тэнд тэмдэглүүлэх хэрэгтэй. Үүний дараа www.my.tog.mn сайт руу ороод өөрийн хэрэглэгчийн кодыг ашиглан өөрийн тэмдэглүүлсэн гар утсандаа нэвтрэх нууц дугаарыг авчихна. Тэр нууц дугаараар эхэлж нэвтрээд дараа нь өөрийн мартахгүй амар дугаар болгон сольж болох тул санаа зоволтгүй.

Ингээд л та өөрийн цахилгааны хэрэглээг хянах, цахилгааны төлбөрөө цахимаар төлөх боломжтой болчихож байгаа юм.
Түүнээс гадна танай байрны орчимд хэзээ засвар үйлчилгээний ажил хийгдэж тог түр хугацаагаар тасрах, цахилгааны төлбөр чинь хэд гарсан, хэзээ төлөх ёстой тухай мэдээллийг гар утсандаа мессежээр хүлээн авдаг болчихож байгаа юм.

Хоёрдугаарт: Та энэхүү сайтаар дамжуулан төлбөрөө бүх банкны картаар тэр байтугай Мобикомын Candy оноогоороо ч төлөх боломжтой. Удахгүй Юнителийн GG бас үйлчилдэг болно гэсэн. Зурган дээрээс илүү хялбар ойлгохоор хараарай.

Гуравдугаарт: Та өөрийн гэрээндээ шинэчлэлт хийх, тоолуурынхаа заалт болон хүчинтэй хугацааг харах, сүүлийн 12 сарын цахилгааны төлбөрөө мөнгөн дүнгээр болон квТц-аар нь харах боломжтой.

Дөрөвдүгээрт: 70047004 дуудлагын төвтэй холбогдон асуудлаа шийдүүлсэн бүх түүхээ харах боломжтой. Бүүр таны яриа бичигдсэн байгааг ч сонсож болно шүү дээ. Цахим хөгжил ийм сайхан баримттай. Би тэгж хэлсэн гэж хэн, хэн нь мэлзэх аргагүй амар юм билээ.

Тавдугаарт: Ухаалаг утастай иргэн та “Цахилгаан хэрэглэгч” гэдэг аппликейшнийг гар утсандаа үнэгүй суулгаарай. Ингэснээр та гар утсан дээрээсээ дээрх бүх мэдээллийг авах, төлбөр хийх, цахилгааны хэрэглээгээ хянах боломжтой болно.

Ийм л сайхан боломжуудыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн хан хийж чаджээ. Баярлалаа.

Та тус компанийн үйл ажиллагаатай танилцах, цахилгаан эрчим хүчний шинэ хэрэглэгч болох, техникийн нөхцөлийн хүсэлтийг онлайнаар өгөхийг хүсвэл зүгээр л www.tog.mn хаягаар орж сонирхоорой. Энэ сайтыг ашиглан гүйцэтгэх захирал С.Төмөрхүүтэй шууд холбогдож мэдээлэл авах, Цахилгаан хэрэглэгчдэд зориулсан маш ойлгомжтой дэлгэрэнгүй гарын авлагыг үнэгүй татан авч танилцах боломжтой болно.

За ингээд нийслэлийн өрх бүр цахилгаан эрчим хүчний буяныг эдэлж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангагдаж байхын ерөөл өргөе!

Нийтлэлч: Анжигай.Г



















Нийтэлсэн: Анжигай

Тогны мөнгөө төлөхөд “торох юмгүй” болжээ  
Үзсэн: 3807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-03 13:12
сайхан нийтлэл байна. Ийм л юм бичих хэрэгтэй. Амжилт
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-01-01 17:34
Тогны мөнгө төлөхөд торох юмгүй, байрны мөнгө төлөхөд барих юмгүй, газрын мөнгө төлөхөд гацах юмгүй, түрээсийн мөнгө төлөх түгдрэх юмгүй, янхны мөнгө төлөхөд ярих юмгүй болжээ. Манай энэ нэг хэдэн сэтгүүлч нэртэй юмнууд аливаа мэдээ, нийтлэлЭРХҮү юмныхаа гарчгийг дандаа толгой холбож өгөх нь инээдтэй. Тэгснийгээ нээх мундаг ур чадвар гээд ойлгочихсон дүнхүү пизданууд.
202.70.36.xxx [202.70.36.xxx] 2015-12-31 16:25
боль доо битгий ингэж худал зүйл бичиж байгаа ч дээ. Төрийн алба хааж талхны мөнгө олдог мань мэт сарын эхний урьдчилгаанаас тогны мөнгөө төлөх гэтэл 5-ны өдрийн дотор төлөөгүй гээд салгадаг, тоолуур солихдоо хэлж, мэдэгдээгүй гэнэтхэн тогны мөнгөн дээр баахан мөнгө нэмж нэхсэн дээ
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-31 11:22
tognii huchin chadal maash muu bgaa 220v hurdaggui gazar mash ih bgaa
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-31 11:20
irgedees avah yumaa saijruulj bgaa bolhoos irgeded hureh erchim huch bol mash muu bgaa shd hudlaa zahialgatai piar hiihee bolioch 220v hurehgui tog todii yum hergelj bgaa irged mash ih bgaa 19-22 tsagiin hoorond gerel bish laa asaj bgaa yum shg eltoison gerel todii bdag shd zasvar hiigeel bdag deerdsen yum bhgui shd
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-12-28 11:35
ёстой их баярлалаа. Ойлгохгүй яваад байсан юм

Бидэнтэй нэгдээрэй