
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт маргааш буюу Лхагва гарагт Шангри-Ла зочид буудалд 9 цагаас эхэлнэ. Нэгдсэн хуралдаан 12:00 цаг хүртэл үргэлжилж, 14:00-17:00 цагийн хооронд салбар хуралдаан болно.
“Улаанбаатар худалдан авалт- 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Мөн хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд ярих юм. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж бүртгүүлэх боломжтой.
“Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт маргааш болно | ||
Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.