Шууд Chart

Бурхан бол: Төгс гэгээрсэн хүн.., бүхнийг бүтээгч баатар биш.., бид ч бурхан болж болно

2016-01-20 11:23:36

Шашны талаарх ойлголтыг илүү тодорхой болгож сонирхолтой байдлаар уншигчдад хүргэх үүднээс манай улсад түгээмэл байдаг гурван шашны төлөөллөөс ижил асуултад хариулт авлаа. Бид Гандантэгчинлин хийдийн Гүн ухааны Гунгаачойлин дацангийн лам Б.Төрболд, Есүс Христийн Монгол дахь Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн тэргүүн О.Одгэрэл, Улаач Б.Анхбаяр нартай ярилцсан юм.


-Шашин гэж юу вэ?

Б.Төрболд: -Богд Зонхов өөрийн номдоо айлдахдаа “Шашин бүгдийг харшлуулалгүйгээр онох хэрэгтэй” гэдэг. Тэр нь шашин бүгд адилхан гэсэн үг. Шашин гэдэг үг нь үзүүлэл, номлол гэсэн утгатай. Олон шашин байгаа ч хүн төрөлхтөн бүгдийг амгаланд хүргэх ганц зорилготой. Шашин гэдэг бол зөв байхыг заадаг. Бурхан багш нүгэл хилэнцийг бүү үйлд, буяныг хотолжуулах мэт хураа, өөрийн сэтгэлийг огоотол сахь гэж айлдсан байдаг.

О.Одгэрэл: -Дэлхий дээр байгаа бүх зүйл бурханы бүтээл. Хүмүүс бол бурханы хүүхэд. Тэд энэ дэлхий дээр ирээд бурханы сургаалыг зөв мөрдсөн эсэхээс шалтгаалаад эргээд очих, үгүйг шийддэг шийдвэр бол шашин.

Б.Анхбаяр: -Миний бодлоор шашин бол олныг араасаа дагуулагч, ганцхан зүйлийг шүтүүлэн итгүүлэгч юм. Шашныг итгэл үнэмшлээр хүнийг төлөвшүүлдэг зэвсэг ба зөв амьдрах урлаг гэж хэлж болно.


-Таны бодлоор бурхан гэж юу вэ? 

Б.Төрболд: -Бурхан гэдэг бол төгс гэгээрсэн, онолын эрдэм, тэвчихийн эрдмийн үнэн мөн чанарыг танин барьчихсан бодьгал төрөлхтөнг хэлдэг. Бурхан бол төгс гэгээрсэн хүн байсан. Билгийн мэлмий нь хөгжсөн хүмүүс бурхадын дүрийг харж байгаа. Тийм хүмүүс шавь нартаа зааж сургасаар үеэс үе дамжин яваа юм.

О.Одгэрэл: -Бурхан  гэдэг нь төгс төгөлдөр байдлыг олсон хүн болохоос хийсвэр зүйл биш. Сайн, муу зүйлийг хийдэг байсан ч түүнийгээ залруулдаг байсан. Бурхан болох бүх шатыг давж болдог. Бид ч гэсэн тэр үе шат, загвараар явбал бурхан болох боломжтой.

Б.Анхбаяр: -Бурхан гэдэг бол хөх мөнх тэнгэр, байгаль ээж. Түүнээс биш бүгдийг бүтээгч баатар биш.  


-Тэгвэл нүгэл, буян гэж юуг хэлэх вэ?

Б.Төрболд: -Нүгэл гэдэг бол зовлонг гаргаж өгдөг зүйл. Буян гэдэг нь жаргал болон амгаланг төрүүлж өгдөг зүйл юм. Бурхан багш анх нүгэл бол энэ гэж үүсгээгүй. Энэ бол хорвоогийн жам. Уур, мунхаг, шунал гэх гурван зүйлээс өдөөгдсөн бүхэн нүгэл болдог. Зөв оюун санаатай, нүглийг хийхгүй шүү гэсэн бодол төдий зүйл буян болдог.

О.Одгэрэл: -Хүн болгонд Христийн гэрэл гэж өгөгдсөн байдаг. Түүгээрээ сайн, мууг ялгадаг. Тэр гэрлээрээ мууг ялгаж чадахгүй, буруу зүйл хийж байвал нүгэл болдог. Хүн төрөлхтөн нэг нэгнээ хайрлах нь буян буюу сайн үйлс юм.  

Б.Анхбаяр: -Буян гэдэг нь сэтгэлийн баяр баясал, ариусал юм. Ядуу хүнд өнөөдрийн хоолыг нь өгөөд өөрийн сэтгэл болон өрөөлийн сэтгэлийг дулаацуулж байна гэдэг бол буян үйлдсэн хэрэг. Сүү шиг цагаанаар санаж бодон, сэтгэлээсээ бусдад туслаж, цагаан мөрөөр амьдрахыг буян гэнэ. Харин хулгай хийсэн, атгаг муу санаа, муу үйл болгон нүгэл. Муу үйлдэл бол мууг л дагуулна.


-Буян, нүглийг хэмжих хэмжүүр гэж байдаг уу?

Б.Төрболд: -Бид үхээд завсрын төрөлд очиж Эрлэг Номун хаанаар буян, нүглээ дэнслүүлдэг. Их буян хураасан байвал гурван сайн заяатай, нүгэл их үйлдсэн байвал гурван муу заяатай эргэн төрдөг. Мөн чанартаа дэнслүүлж байгаа биш өөрийн үйлдсэн үйлээрээ л явж байгаа юм. Тиймээс хэмжих тодорхой биет зүйл гэж байдаггүй.

О.Одгэрэл: -Нүгэл, буяныг хэмжих гэдэг ойлголт байдаггүй. Зөв, буруу үйлдлийн үр дагавар гэж байдаг. Жижигхэн зүйлээс их зүйл үүсч болно. Юу тарина түүнийгээ л хураадаг.  

Б.Анхбаяр: -Байдаг. Гэхдээ би онгод тэнгэрийн хэмжээнд сэтгэж чадахгүй. Нүгэлтэй хүний энерги мохчихсон байх ба тэр нь нүднээс нь илт харагддаг. Онгодоосоо сонсоход нүгэл үйлдсэн хүнд үйлийн үр ирдэг гэдэг.


-Үйлийн үр гэж юуг хэлдэг юм бол?

Б.Төрболд: -Үйлийн үр сайн ба муу гэж  байдаг  Сайн үйлийн үр гэдэг нь зөв явсны үр дүнд амгалан ирэх, муу үйлийн үр гэдэг нь муу зүйл хийсний үр дүнд зовлон ирэхийг хэлдэг.

О.Одгэрэл: -Хийсэн үйлдлийн эргэж ирж буй үр дүн юм.

Б.Анхбаяр: -Үйлийн үр гэдэг нь лай ланчиг, гай зовлон. Хүн амьдарч байх хугацаандаа уурын мунхаг, бодлын мунхаг, ээж, аав, байгаль дэлхийдээ хүндлэлгүй харьцах, зөвшөөрөлгүй халдаж сүйтгэх нь үйлийн үрийг дагуулдаг. Муу юм бүхэн төлөөстэй байдаг. Тэгэхээр энэ төлөөсөнд үр хойч нь гай зовлонтой явна. Энэ бол үйлийн үр юм.


-Хүнд хойд болон урд нас гэж байдаг уу?

Б.Төрболд: -Бидний оюун ухаан, сүнс, сэтгэл санаа нь урьд төрлөөс бий болсон гэж үздэг. Урьд нас байна гэдэг нь хойд нас байна гэсэн үг. Урьд төрөлдөө юу хийсэн тэр бүхэн нь хойд төрөлд нь үйлийн үр болж ирдэг.

О.Одгэрэл: -Хүн үхээд эргэж төрнө гэсэн ойлголт манай шашинд байдаггүй. Бид бурхантай хамт амьдарч байхдаа сүнсэн биетэй байж байгаад энэ дэлхий дээр махан биетэй болж ирсэн. Махан бие маань үхсэний дараа сүнсний дэлхий дээр очоод хэсэг хугацааны дараа амилдаг. Тэр үед бид үхдэггүй биетэй болж хувираад хаана амьдрах вэ гэдэг нь дэлхий дээр ямар үйлдэл хийж амьдарснаас шалтгаалан шийдэгддэг.

Б.Анхбаяр: -Байгаль дэлхийтэйгээ зөв харьцдаг буянтай хүмүүс нас эцэслээд онгод болох үйлдэл байдаг ч ховор. Минийх өөрөө тийм онгод. Урд төрөлдөө хүн байгаад хойд төрөлдөө онгод болж ирлээ гэсэн үг. Бас төрмөл онгод ч гэж байдаг. Хойд болон урд нас хоорондоо маш холбоотой. Урд насандаа сүүн мөрөөр явбал хойд насандаа буюу үр хойч нь сайн явна. Гурван үеэр чинь даатгана гэдэг бол хойд болон урд насны холбоо шүү дээ.

-Баярлалаа.

Нийтэлсэн: Д.Лхам

Бурхан бол: Төгс гэгээрсэн хүн.., бүхнийг бүтээгч баатар биш.., бид ч бурхан болж болно   
Үзсэн: 4884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.4.167.xxx [85.4.167.xxx] 2016-01-20 14:58
naad maluudaa munhruul shul. tarhigui bolohloor chinii ulisan hutssan buh iumand itgene. ugaasaa naaduul chini haashaa harj sheej baahaa ta naraas asuudag
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-01-20 13:38
ХҮН ЭРГЭЖ ТӨРӨӨД ЭРГЭЭД Л БАЙДАГ ГЭВЭЛ ИТГЭХЭД ХЭЦҮҮ.ХАРИН ДЭЛХИЙ ДЭЭР ЕСҮС ИРСЭН НЬ БОДИТ ҮНЭН ТҮҮНЭЭС ЯМАР НЭГЭН ХООСОН ДҮРС САВ БИШ ГЭЖ БОДДОГ.БУРХАН БОЛ БАЙДАГ.ДЭЛХИЙ БОЛ БУРХАНЫ ШҮҮЛТҮҮР
172.56.9.xxx [172.56.9.xxx] 2016-01-20 13:37
Одгэрэл гэдэг ашигын төлөө нүдээ ухаад буцахгүй маш зальт, хэл амтай этгээд. Мормончууд амеркад нэр хүндгүй, урсгал шүү дээ. Хэдэн ч эхнэр авж болно. Төрсөн охинтойгоо ч гэрлэж болно гэж заадаг. Худлаа гэвэл sister wives geed 4 эхнэртэй морманы баримтат киног үзэж болно. Одгэрэл гэдэг хүн Есүсийн шашин ашгын байгууллага гэдгийг маш сайн мэдэж бгаа. 10 н хүн тэжээхэд буцаад 2-3н аваад явчдаг. Жишээ н баян итгэгчтэй болчвол 10ны нэгийн татвар гээд нилээд мөнгө авна гэдгийг өөрөө ярьсан хүндээ
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-01-20 13:14
Шашинуудыг муу сайн гэж ялгах ямар их гэгээнтнүүдийн гэгээнтэн байнаа үүнийг тэнсэгч нь мөнх хөх тэнгэр билээ !Тиймд шашин хооронд яс бүү чулуудацгаа!!!
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-01-20 12:47
энд шарын шашин л мунхарал ярьж христ бөө тэнгэрүүд хүн төрөлхтөний ухаарал танин мэдэхүйн өөрөө өөрсдийнхөө үйлдсэнийг ялгахыг нүгэл буян гэж таньдаг нь илүү юм уу даа тайлбарласан нь хүртэл хий хоосон байдагыг үгүйсгэсэн нь хэт хүмүүн төрөлхтөнийг төөрүүлсэн ламтан болоод хүн байгал өөрийгөө бурханы үрс болгосон христ хөх тэнгэрийн хүчин эх байгалийн зөв харьцаа хүмүүний ухааны тэнхээг удирдлага болгодог нь бөө тэнгэр юм уу даа
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-01-20 12:40
Бурханы шашин маш ойлгомжтой, уялдаа холбоотой тайлбарлаж байна
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-20 12:39
1.Шашин бол Бурханыг олох гэсэн хүмүүсийн эрлийн хэлбэр 2. Бүхнийг бүтээгч бол Бурхан . Бурхан бол хүн биш. Бурханыг хэн ч хараагүй 3. Нүгэл гэдэг муу зүйл, Буян гэдэг сайн зүйл 4. Бид өөрсдөө. 5. Сайн зөвт зүйл хийвэл сайн явна. Муу зүйл хийвэл үр удмаараа муу явна. 6. Сүнсний орон зай
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-01-20 12:25
христ Монголчуудад зохихгүй гадныхны хорон санаагаар орж ирсэн шонд өлгөгдсөн хэрзгэр яс билээ. Бөө бол арай өөр юм.

Бидэнтэй нэгдээрэй