Шууд Chart

Зөвшөөрөлгүй газар буусан айлуудыг албадан нүүлгэнэ

2013-09-24 10:02:06

НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас төлөвлөлтөд хамрагдсан газрыг хамгаалах зорилгоор зарим талбайд хориглох тэмдэг байршуулж, “Зуслангийн товчоо” иргэдийн газрыг бүртгэх ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Гэвч нийслэлийн иргэдэд 2014 оноос өмчилж эхлэх газарт иргэд, аж ахуйн нэгжүүд дур мэдэн хашаа, хайс хатган байрших тохиолдол нэмэгджээ.
 
Тиймээс зөвшөөрөлгүй байрласан иргэдийг албадан нүүлгэх ажлыг дүүргүүдийн газрын алба, Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Мөн холбогдох албаныхны зүгээс нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэхээр төлөвлөсөн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй бууж, байрлахгүй байхыг анхааруулж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зөвшөөрөлгүй газар буусан айлуудыг албадан нүүлгэнэ   
Үзсэн: 1238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй