Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

БНХАУ руу 16 тонн хонины мах экспортоллоо

2016-02-20 16:08:51
Error loading player: No playable sources found

ХХАА-н яамнаас өнгөрсөн 2015 онд түүхий махны экспортыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажлын эхлэл болж өчигдөр Говь-Алтай аймгийн “Мон Тува” компани Бургастайн боомтоор дамжуулан БНХАУ руу 16 тонн хонины мах экспортоллоо. Энэ үйл явдлын талаар өнөөдөр ХХАА-н яамны сайд Р.Бурмаа мэдээлэл хийв.

БНХАУ-аас гадна Вьетнам, ОХУ-руу үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрлийг манай улсын 8 үйлдвэрт олгосон. Үүнээс гадна ОХУ-ын 3 муж руу гаргаж байсан бол 8 муж шинээр нэмэгджээ.

2016 оны эхний хагас жилд нийт 51400 тонн мах, үүнээс үхрийн мах 5800 тонн, хонины мах 18320 тонн, ямааны мах 15880 тонн, адууны мах 11400 тонн махыг олон улс руу экспортлох квотыг компаниудад олгосон байна.

Нийтэлсэн: Д.Лхам

БНХАУ руу 16 тонн хонины мах экспортоллоо  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй