
БНХАУ руу мах экспортлохдоо дулааны аргаар боловсруулсан мах гаргана гэж байгаа. Энэ талаар ХХАА-н яамны Мал Эмнэлэг Үржлийн Газрын Ерөнхий Зохицуулагч П.Болортуяагаас тодрууллаа.
-Дулааны аргаар мах боловсруулна гэдгийг тайлбарлаж өгөөч?
-Дулааны аргаар мах боловсруулна гэдэг нь хонины махыг 80 градуст 20 минут, үхрийн махыг 90 градуст 15 минут усанд чанах, ууранд болгох, утах гэх мэт бүхий л аргаар болгож боловсруулаад вакумдахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл эхний шатанд болгож, нян бактерийг нь устгаж байгаа хэрэг юм.
-Тэгэхээр хоёр хөрш рүү яг энэ аргаар боловсруулсан мах гарна гэсэн үг үү?
-ОХУ руу энэ аргаар боловсруулсан бүтээгдэхүүн байнга гарч байгаа. Харин БНХАУ экспортлох эрх буюу зөвшөөрлөө авчихсан ч гаргаж амжаагүй байна.
-Манай улсын хувьд анх удаагаа мах экспортлож байгаа. Малын өвчлөлтэй холбоотой асуудлууд гарч байснаас энэ асуудал жаахан хойшилсон талтай. Яаж шийдвэрлэсэн бэ?
Ер нь дэлхий дахинд мах экспортлох улс оронд нь малын гоц халдварт өвчин 7-оос дээш удаа гарахад экспортыг зогсоодог. Үүнийг дэлхийн 180 орон хүлээн зөвшөөрсөн. Манай улсын хувьд өнгөрөгч онд малын гоц халдварт шүлхий, галзуу зэрэг өвчин гарснаас мах экспортлох ажил хугацаа алдаж байсан. Гэхдээ өвчний дэгдэлтийг зогсоож, хөршүүдтэйгээ ч гэрээ хэлэлцээрийн түвшинд сайн ярилцсанаар экспортлох ажил эрчимжиж байна.
-ХХАА-н яамнаас шүлхийтэй холбоотойгоор хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн. Энэ талаар тодруулбал?
-Дэлхийн Мал Амьтаны Эрүүл Мэндийн байгууллага, ОХУ, БНХАУ-тай хамтран шүлхий өвчинтэй тэмцэх хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Өнгөрсөн удаа хөрш орнуудынхаа мал эмнэлэгийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, протоколд гарын үсэг зурсан. Мөн Дэлхийн Мал Амьтаны Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран “Монгол Улсын шүлхий өвчинг хянах хөтөлбөр”-ийг 2016 оны тавдугаар сард батлуулна.
П.Болортуяа: Хөрш орнууд руу экспортлох махыг чанаж, нян бактерийг нь устгаж байгаа | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.