Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлж байгааг АНУ дахин эсэргүүцэв

2016-03-02 16:07:19
Error loading player: No playable sources found

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Өмнөд Хятадын тэнгист Хятад улс түрэмгий бодлого явуулж байна гэж мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжилж байна. Хятад улс тус бүс нутгийн газар нутгийн маргаантай аралд газар-агаар ангиллын пуужин байрлуулсныг эсэргүүцэн, энэ бүсийг цэрэгжүүлэхээ зогсоох хэрэгтэй гэх байр сууриа Эштон Картер илэрхийлжээ. Энэ мэдэгдэл нь олон улсын дэглэмтэй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад АНУ ихээхэн ач холбогдол өгч байгааг нотлон харууллаа гэж "Ройтерс" агентлаг мэдээлж байна.

Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгаар жил бүр дэлхийн нийт ачаа тээврийн 30 орчим хувь нь дамжин өнгөрдөг юм. Үүнээс гадна АНУ-ын Батлан хамгаалахын сайд Орос, Хятадын эрх баригчид цахим ертөнцөд тавих хяналтаа улам бүр нэмэгдүүлж, мөн цахим халдлагыг төрөөс санхүүжүүлж байна гэж ярьсныг "Ройтерс" агентлаг уламжиллаа. Эдгээр оронтой харьцуулахад АНУ хувь хүний эрх чөлөө, хувийн нууцыг хадгалан хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч байгааг Эштон Картер онцолсон байна.

Сан Бернардинод болсон халдлагыг зохион байгуулсан этгээдүүдийн гар утсан дахь мэдээллийг тайлж унших асуудлаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Эппл корпорацийн хооронд сүүлийн үед томоохон маргаан дэгдээд байгаа. Энэ асуудлыг үл харгалзан АНУ-ын Батлан хамгаалахын сайд улс оронд нь үйл ажиллагаа явуулж байгаа технологийн компаниуд мэдээллийн нууцлалаа сайжруулж, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хамгаалахыг уриалсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлж байгааг АНУ дахин эсэргүүцэв  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-03-02 21:48
AMERIKUUD YAG ESREGEERN YARIH YUMAA. ODOO APPLE COMPANYTAI HOLBOONII MURDUH TOVCHOO ZARGA UUSGEED SHUUH DEER BAIGAA BIZ DE. HUVI HUMUUSIIN MEDEELLIIG TAGNADAG GADAAD ULS TURCHDIIN TERGUUNIIG CHAGNADAG YULDEL CHIN JINHEN XARIN AMERIK MURUUDUL BIZ ED
124.126.130.xxx [124.126.130.xxx] 2016-03-02 18:55
amerik shig tiv algasuulaad zevseglesen bish dee ehleed Yapon,Solongostoi hamtarsan tsergiin surguul nereer zuun aziig zevsgiin aguulah bolgoj baigaa sh dee
124.126.130.xxx [124.126.130.xxx] 2016-03-02 18:52
yag zov sanal bichsen huntei adil sanaltai baina. Er ni ali ch uls oorsodiinhoo gazar nutag deer yugaa hiih ni tednii l hereg bizdee, Yamar amerik shig ertontsiin nogoo talaas busdiin asuudald hoshuu durj delhiig tsagdahaa bolivol taarna. Eldviin uchir butuuleg virus taraaj baidag nugeliin humuus
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2016-03-02 17:50
АНУ-г эсэргүүуэж байна. Хятадыг дэмжиж байна. Янкууд /өттэй батгана/ явсан газар балагтай.

Бидэнтэй нэгдээрэй