Шууд Chart

Байцааны шүүс илүүдэл жингээ хаяхад тустай

2016-03-10 17:19:37

Байцааны шүүс уугаад байхаар нүүр царай гоё болж залуужаад бас үс, гэзэг ч намираад гялтганаад л биенд сайн ориг витамины комплекс гэдэг нь үнэн юм билээ шүү, хүүхнүүд ээ

Бас илүүдэл жингээ хаяхад ч тустай гэнэ шүү...

Байцаагаа багавтар алимтай холиод шахвал сайхан амттай шар өнгийн шүүс гарна.

Мөн луувангийн шүүс нь эмэгтэйчүүдэд их сайн. А витамин ихтэй тул нүүр царай арьс өнгөлөг гоё болдог юм. Луувангаа бас бага зэргийн алимтай холиод шахаад уухад илүү гоё амттай болно.

Заавал үнэтэй жимсээр шүүс шахаж уух шаардлага байхгүй, гар доорх эдгээр хүнсний ногоо байцаа луувангаар шүүс шахаж ууж заншвал эрүүл мэндэд сайнаас гадна эмэгтэйчүүдийн гоо сайханд ч их сайн нөлөөтэй шүү, бүсгүйчүүд ээ

Өдөрт 1 стакан байцааны юм уу, луувангийн цэвэр шүүс шахаад уучихсан байхад гоо сайхныхаа ориг витаминыг уучихлаа гэсэн үг шүү...

* Байцаа алим цагаан гааны шүүс
Шахах байцааныхаа 3-ны 1-тэй тэнцэх алимтай, эрхий хуруу хэртэй цагаан гааг шахна. Сэнгэнэсэн гоё амттай шүүс гарна.

* Лууван алимны шүүс
Шахах луувангийнхаа 3-ны 1-тэй тэнцэх алимтай шахна.
Хүүхдэд уулгахад маш тохиромжтой амттай шүүс. Хүүхдийн өсөлт, хараанд сайн.

Алим болон бусад жимс, хүнсний ногооны холимог 100 хувийн цэвэр шүүс нь С аминдэмээр баялаг тул дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэх ба 7 сартайгаас дээш насны хүүхдүүд хэрэглэнэ.

Эдгээр бүх жимсийг түүхийгээр нь шахах ба шахсан шүүсээ тэр даруйд нь ууна.


Байцааны шүүс илүүдэл жингээ хаяхад тустай  
Үзсэн: 4702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-03-30 12:34
Баярллаа...Сайхан зөвлөгөө байнаа.
98.226.83.xxx [98.226.83.xxx] 2016-03-11 03:37
jinhene mongol baitsaa hergel!jinhene mongol baitsaa yu gejuu?hereglegch tanii her mongol baihaas shaltgaalna.tsaan chin mongolchuud organik buteegdehuunee sergeegeed ehelsen baina.saihaan.
83.250.88.xxx [83.250.88.xxx] 2016-03-10 17:51
yaj shahah ve argachilal n bna u

Бидэнтэй нэгдээрэй