
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 6-ны хооронд 177.024 хүн амбулаториор үйлчлүүлсний 15.874 хүн буюу 9 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
10.000 хүн амд 60.4 тохиолдол бүртгэгдсэн байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлт болон сүүлийн гурван жилийн дундаж үзүүлэлтээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдэгдлээ. Мөн Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймагт томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10-аас дээш хувийг эзэлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай удирдлагын төв
Томуу төст өвчний тархалт нэмэгджээ | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.