Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2016.03.13/

2016-03-13 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 13. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 5. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, 7 улаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. 

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Од эрхэс таны сэтгэл санаа мэдрэмжийг сэргээнэ. Та өөрийн хосоо хайж эхэлнэ. Та хайр сэтгэлээс болж биелэхгүй мөрөөдөлд автахгүй байх талаар хичээ. Хувийн амьдралд амжилт гарна. Тохиолдож буй зүйлсийг та хариуцлагатайгаар шийдэж болно. Болзоо, зөвшилцөлд тааламжтай. Эхэлсэн бүx зүйлдээ алтан дунджийг барих аргыг сана. Туршлагатай xүмүүсийн үгийг сонс.


Үхэр (4/20-5/20)

Хайр сэтгэлийн асуудалд хэт эмзэг хадаж байна. Насан туршдаа хамт амьдрах хүнээ зөв сонго. Хэт холыг бодолгүй өнөөдрийн болж буй баяр баяслаас аз жаргалыг мэдэр. Бүх зүйлийг та төгс төгөлдөр болгохыг хүсдэг тул аливаа эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байна. Аливаа удирдлагагүйгээр та санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй. Шинэ хайр сэтгэлийн холбоотой болж чадах хүнтэй танилцана.


Хамтатгах (5/21-6/21)

Хүнд, зөрчилтэй өдөр. Харилцаа холбоо найдвартай эсэх нь шалгагдах өдөр. Хувийн амьдралд зөрчилтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Харилцаа холбоондоо сэтгэл ханамжгүй байна. Сэтгэл санаагаар гэнэт эрс унах, толгой өвдөх, таагүй зүүд зүүдэлж болзошгүй. Амьдралын хүнд хэцүү үед хамаатан садан, найз нөхөдтэйгөө зовлон бэрхшээлээ хуваалцаж тэдний тусламж, дэмжлэгийг нэрэлхэлгүй ав.


 Мэлхий  (6/22-7/22)   

Бусадтай харьцах харьцаа ба гэр ахуйд хүндрэлтэй асуудал гарах өдөр. Хувь заяаны эрхээр танд тохиолдох сорилтуудыг дотнын эсвэл итгэлтэй хүмүүстэйгээ хамт туулахад хялбар байх болно. Тэдний зөвлөгөө маш үнэ цэнэтэй байна. Энэ өдөр бие бие махбодынхоо хүсэл тачаалтай тэмцэхэд тааламжтай. Өдрийн турш таныг дагасан сэтгэл таагүй байдал орой гэхэд саринах болно. Учир нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал зэрэг энергийг таньд өгч байгаа хэрэг. Зүүд зөнтэй байж хэсэг хугацааны дараа биелэх болно.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр ажил хэргийн чухал хэлэлцээр эхлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр ахуйн болон хувийн асуудлуудаа шийдэх магадлалтай. Таны ихэмсэг, дүрсхийсэн занг хувь заяа сорино. Таны хувьд ашиггүй хувь заяаны гэнэтийн эргэлт болж болзошгүй. Харин ганц бие энэ ордныхон өнөөдөр шинэ танилтай учирч түүндээ сэтгэл хангалуун байх болно. Гэхдээ тэр удаан үргэлжлэхгүй бололтой.


Охин (8/23-9/22)   

Хувийн амьдрал хэвийн горимдоо орно. Хүмүүстэй харилцахад асуудал үүсч магадгүй. Гэрийн ажил нэгт тавигдах ба нэмэлт зардал дагуулна. Хэн нэгэн ойрын төрөлтэйгээ, гэр бүлийн гишүүдтэйгээ санал зөрөлдөх болно. Өөрийн эрүүл мэнддээ туйлын анхааралтай хандахыг танд од эрхэс зөвлөж болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Нэг л бодлогогүй үг таны ажлын явц, бүр хувь заяанд тань нөлөөлж болно. Дотоод таагүй байдлыг үүсгэж, хувийн харилцаанд тэнцвэргүй байдлаар үүсгэж, хувийн харилцаанд тэнцвэргүй байдлаар илэрч, удирдлага, хамт ажиллагсадтайгаа зөрчилдөн явдал гаргана. Олон хүн доод ажиллагсдынхаа өмнө нөлөө бүхий хүмүүст долигонох болно. Үйлдвэр эрхлэгч хүмүүсийг төөрөгдүүлж, хууран мэхлэх оролдлого гарч болзошгүй байна. Иймээс аливаа гэнэт ирсэн зүйлийг сайтар нягталж үзэх хэрэгтэйг сануулж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Хуучны түншүүд, далдуур атаархагчид, өрсөлдөгчдийн үйл ажиллагаа шинэ төслийн ажилд тань саад тотгор учруулна. Өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө дахин эргэж харж хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Санхүүгийн хүрээнд их цаг хугацаа ба хүчин чармайлтын үр дүн амжилт гаргаж болохоос гадна хамтрагч нартайгаа уулзах нь худал найдлага төрүүлэх ба сэтгэлээр унагана.


Нум (11/22-12/21)   

Идэвхтэй тэмцэл, сөргөлдөөний үе. Санхүүгийн үйл ажиллагаа, зарлага, худалдаанд анхааралтай ханд. Дотнын хүмүүс түншүүдтэйгээ муудалцахаас зайлсхий. Элдэв хүндрэлд анхаарал хандуулалгүй, зорилгодоо тэмүүл. Таны шаргуу зан, ажиллах өндөр чадвар үр дүнгээ өгнө. Эрүүл мэнддээ анхаар. Биеийн байдал эрс муудаж магадгүй. Эвдэрхий болон хаягдсан эд зүйлс зүүдэлбэл муу ёр.


Матар (12/22-1/19)   

Таны амьдралын эрч хүч их байх боловч илүүдэл дотоод энерги, эрч хүчнийхээ улмаас хамт ажиллагсдынхаа хэн нэгэнтэй харьцаагаа муутгаж болзошгүй. Таны уян зөөлөн, уйтгартай, бүрэг ичимхий зан түнш эсвэл даргаас танд нэмэлт үүрэг даалгавар өгөхийг өдөөнө. Та түргэн шийдвэрлэх ажил хэрэгт дарагдах бололтой. Оройг хувийн амьдралын асуудлаа шийдэх, оюун санааны хөгжилдөө зориулахыг од эрхэс зөвлөж байна. Зүүд биелнэ.


Хумх (1/20-2/18)   

Таны хайрт үзэл бодлыг тань хүлээн зөвшөөрөхөөс татгалзсантай холбоотойгоор хувийн харилцаанд хүндрэлүүд гарахыг үгүйсгэхгүй. Өөрийн сул талыг зоргоор нь тавих эсвэл хэт сэжигч хардамтгай загнах нь танд дотноор ханддаг хүмүүсийг гомдоож болзошгүй. Зөн билэгтээ илүү найд. Учир нь өөрийн бодол өөртөө зөв байдгийг сана.

 


Загас (2/19-3/20)

Оюун санааны хөгжил эргэлзээгээ даван туулахад тааламжтай өдөр. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хүйтэн хөндий, биеэ барьсан даруу байдалтай байх нь эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдтэй харьцах харьцаанд хол хөндий байлгах зурвас үеийг үүсгэж болох талтай. Хүүхдүүд эсвэл дотны хамаатнуудтайгаа харьцах нь эмэгтэйчүүдэд тайвшрал, баяр баясгалан авчрах болно.

 


Өнөөдрийн зурхай /2016.03.13/  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй