
Элэгний хатуурлын талаар эмч мэргэжилтнүүдийн тайлбарласан хамгийн энгийн тодорхойлолтыг уншигчдадаа хүргэе. 100 мл архийг эрүүл хүний элэг 3-4 цагийн туршид хоргүйжүүлж ус болгон хувиргаж, амьсгалаар гадагшлуулдаг. Үүний үр дүнд организм усгүйжиж ам нь цангаж эхэлдэг байна. Мөн машиний шил цантдаг нь ийм учиртай.
Хэрвээ хэмжээ хэтрээд 500 мл болохын бол элэг 12-14 цагийн турш хоргүйжүүлэх ажил хийдэг бөгөөд үүнд элэг бүх хүчээ дайчлан ажилладаг. Харамсалтай нь элэг дутуу ажилсанаар таны биеэр этилийн спиртийн дутуу шаталтын бүтээгдэхүүн эргэж, тархи мэдрэлийн эсийн бүрхүүлийг шатааж эхэлдэг аж. Ингэснээр тухайн архи уусан үн нэг “Тасраад” сэрэхэд 100 мянга орчим мэдрэлын эс нь эргэлт буцалтгүй үхэж, үгүй болдог юм байна. 100 мянга орчим мэдрэлийн эсээ үхүүлсэн хүнд оюун ухааны доройтол, сэтгэц мэдрэлийн хам шинж илэрч, зан төрхийн өөрчлөлтүүд үзэгдэж эхэлдэг гэнэ.
Мөн элэг урт хугацааны турш архийг задлах нь өөхөн хуримтлал үүсэх шалтгаан болдог бөгөөд улмаар өөх нь их хэмжээтэй болсоноор элэгний хатууралд хүргэж амь насыг нь авч оддог байна.
500 мл архи уухад 100 мянга орчим мэдрэлийн эс сэргэх боломжгүй устдаг | ||
Үзсэн: 2913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.