Шууд Chart

Кофены хэт хэрэглээ таатай зүйл биш

2016-03-14 14:44:35

Монгол Улсын хүн амын 50-иас дээшгүй хувь нь кофег өдөр тутмын байнгын хэрэглээгээ болгожээ. Тэгвэл кофены зохистой хэрэглээ гэж юу вэ. Кофег их ууснаар хүний биед янз бүрийн нөлөө үзүүлдэг. Энэхүү нөлөөлөл нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр, өөр байдаг байна.

Жишээлбэл, та кофе хэтрүүлэн уугаад тайван бус түгшүүртэй болж, толгой  эргэх, нойргүйдэх, чичрэх, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илэрч байвал та кофенд хэт мэдрэмтгий болохыг харуулж байгаа хэрэг юм. Ийм төрлийн хүмүүс кофены хэрэглээгээ багасгах эсвэл бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндийн тал дээр учирч болох олон эрсдлээс таныг хамгаална.

Эдгээрээс үзэхэд кофе нь сайн, муу ямар ч үр дагаварт хүргэж болох юм. Гагцхүү кофег хэр хэмжээгээр  хэрэглэхээс шалтгаалдаг байна. Тиймээс кофег тохируулан хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Энэ талаар ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн эрдэмтэн М.Пүрэвжавын яриаг хүргэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кофены хэт хэрэглээ таатай зүйл биш  
Үзсэн: 2452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
108.171.131.xxx [108.171.131.xxx] 2016-03-15 01:20
Tohiruulj hereglevel bied zugeer shdee, gantshan het ih sugar, cream hiih hereggui dee. Bolj ugvul shinehen brewed har coffee zugeer dee.
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-03-14 15:30
өдөрт хэдэн аягыг уувал зохист хэрэглээ юм болоо. би 3 уудаг ккк
211.108.161.xxx [211.108.161.xxx] 2016-03-14 15:22
bi noirmogloloos sergilj cofe uudag
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-14 15:11
Би кофе уухаар нойр хүрч унтдаг

Бидэнтэй нэгдээрэй