Шууд Chart

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2016-03-16 06:46:54

09.00 цагт: “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд эхэлнэ. ОУХАС, Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа уг семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор, Мьянмар, Афганистаны уул уурхайн салбарын Засгийн газрын төлөөлөгчид оролцох юм.  Утас: 88080619, 89010515


09.00 цагт: Хууль сахиулахын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны "Жанжин Сүхбаатар" танхимд болно. Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран зохион байгуулна.


09.00 цагт: Ногоон хөгжлийн тэргүүлэх чиглэл, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийн саад бэрхшээл, ногоон хөгжлийг дэмжих түншлэлийн хөтөлбөр, хөрөнгө босгох асуудлаар зөвлөлдөх уулзалт Чингис зочид буудалд болно. Утас: 88008075


10.00 цагт: Хил Хамгаалах Ерөнхий Газарт гэрээт хилчний анхан шатны сургалтад хамрагдах хугацаат цэргийн алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалт эхэлнэ.


10.30 цагт: Хөрөнгө оруулалтын газар болон Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа ЖАЙКА байгууллага хамтран “Монгол Улсын ТХХТ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх” семинар зохион байгуулна. Семинар "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно.


11.00 цагт: "Авто зам экспо-2016" олон улсын үзэсгэлэн, бага хурал "Шангрилла" зочид буудалд нээлтээ хийнэ. Утас: 62263180, 99996308


11.00 цагт: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудтай үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 99081393, 88112919


11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга нарын хамтарсан хурал Хангарди ордны 14 давхарт болно. Хурлаар дүүргүүд тулгамдаж байгаа, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ. Утас: 325044 88781218


11.00 цагт: Иргэний боловсрол хичээлээр шашны үзэл сургадаг уу, түүхийн хичээлийн сурах бичигт гарсан даалгавруудын талаар сургалтын хөтөлбөр боловсруулагч, багш нар бодит мэдээлэл өгөх хэвлэлийн хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.


11.00 цагт: Монголын Уулчдын Үндэсний Холбооны Ерөнхийлөгч Б.Тулга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд 2016-2020 оны стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт, 2016 оны календарчилсан төлөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвд болно. Утас: 88109660


11.00 цагт: "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөлдөх анхдугаар хуралдаан "Ove Event Hall"-д болно. Утас: 80907071, 96691679


11.00 цагт: "Барилгын бартерын бирж"-ийн нээлт Гандирс цогцолборын 4 давхарт болно.


11.30 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” Соёлын төв өргөөнд болно. Утас: 99077535


11.30 цагт: УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. 


11.30 цагт: Онцгой байдлын ерөнхий газарт Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах ажиллагааны 16 авто машин, дагалдах хэрэгсэл, мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 авто машин зэрэг нийт 28 авто машиныг аймаг, нийслэлийн Онцгой байдлын хэлтэст хуваарилан хүлээлгэн өгөх ажиллагаа болно. Утас: 99007969, 99249813, 262073


11.50 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Намын байранд шинэ гишүүд дэмжигчдийн уулзалт болох бөгөөд намын дарга С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. /Хаяг: Эрүүл мэнд, спортын яамны урд талд/ Утас: 99063282


12.00 цагт:  Ц.Гомбосүрэнгийн орчуулсан дэлхийн сонгодог уран зохиол Достоевскийн “Хөвүүн заяа”, Юрий Трифоновын “Үйлтэй байшин” номын нээлт "Азхур" номын их дэлгүүрт болно.


12.00 цагт: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорногвь аймагт баригдах цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээ ICC цамхагийн /"Blue Sky" зүүн урд/ 17 давхарт болно.


12.00 цагт: "Увс цахилгаан станцын концессын гэрээнд гарын үсэг зурах" ёслол Засгийн газрын XI байр буюу Хөрөнгө оруулалтын газарт болно. "Увс аймгийн цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам барих" төсөл нь концессын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжих бөгөөд концессын гэрээний хугацаа нь 30 жил байна. Төслийн санхүүжилтийг ХБНГУ-ын “И Си Эй” сан болон төслийн хөрөнгө оруулагч нарын хөрөнгө оруулалтаар цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах юм. Утас: 99086480


13.00 цагт: "Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь" зөвлөлдөх уулзалтын хэвлэлийн хурал Чингис зочид буудалд болно. Утас: 88087817, 99106727


13.00 цагт: Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. "Дүнжингарав" худалдааны төвд болох тус арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцоно.


14.00 цагт: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ Төрийн ордонд болно. Хөдөлмөрийн сайдын санал болгосноор хоёр тал харилцан тохиролцож байгуулж буй энэхүү санамж бичиг нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 50 тэрбум төгрөгийг бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох механизмыг бүрдүүлэхэд чиглэж буй юм. Нийслэл, дүүрэг хороо, аймгийн төвийн бичил үйлдвэрлэл эрхлэгч иргэн, бизнесийн бүлэг, аж ахуйн нэгжид 20 хүртэл сая төгрөгийн 9.0 хувийн хүүтэй зээлийг 5 хүртэл жилийн хугацаатай олгох ажлыг Хөдөлмөрийн хэлтсүүд, жижиг, дунд үйлдвэрийн алба, мэргэжилтэн хамтран зохион байгуулах юм байна. Утас: 91915340

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 2118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2016-03-16 11:37
ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ СУРГАЛТЫГ РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН СУРГАГЧ КОМАРОВА ЯВУУЛСАН БӨГӨӨД БЕРНАРД ПЕРСИ ГЭДЭГ НОМЛОГЧИЙГ ИРҮҮЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН ОДИТИНГ ГЭЖ НЭРЛЭДЭГ ХҮНИЙ ОЮУН САНААГ ЭЗЭМДЭН ЭРХЭНДЭЭ ОРУУЛДАГ СЭТГЭЛ ЗҮЙН АРГЫН ЭХНИЙ ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ТОЛЬ БИЧИГТЭЙ АЖИЛЛАХ НЭРЭЭР ХИЙСЭН БНЛЭЭ НАСАНБАЯР ӨӨРӨӨ СУРГАГЧ НАРЫГ УРЬЖ ЯАМАН ДЭЭРЭЭ ХАМТ ЗУРГАА АВАХУУЛСАН БӨГӨӨД МОНГОЛЫН ЭРДЭМТЭД СУДЛААЧИД ДУНД ИЙМ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАХ ГЭЖ БНА ГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАЖ БОЛОХ БСАНДАА

Бидэнтэй нэгдээрэй