Шууд Chart

Яргуйг нэг дор олноор идэж болохгүй

2016-04-27 10:29:31

Эрт дээр үеэс мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутрал, унадаг өвчинд хэрэглэж ирсэн. Мөн үргүйдэлд хэрэглэнэ. Уушгины сүрьеэ, хөхүүл ханиад, хүнд юм өргөснөөс бие тэнхээ муудахад, хэрлэг, мэдрэл үрэвсэж өвдөх, толгой таллаж өвдөхөд тус болж, арьс өнгөний өвчнөөс хамгаалахаас гадна сарын тэмдэг саатах, гуурсны багтраа (астма) зэрэгт сайн гэгддэг. Мөн зүрхний дутагдал болон зүрх дэлсэх, элэг, бөөрөөр хатгаж өвдөхөд хэрэглэдэг.

Яргуйг харин жирэмсэн, ходоодны ил шархлаа, элэгний хатууралтай (цирроз) хүмүүс хэрэглэж болохгүй. Төрөлт удааширч байхад тус болж, төрөлтийг хөнгөвчлөн, өвдөхийг намжаана. Хавдар эсэргүүцэх үйлчилгээтэй. Яргуй нь нүдний болор цайх (катаракта), нүд чинэрэхэд (глаукома) тус болж тархины даралт бууруулж, зөнөх өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч сайн.

Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буурдаг. Яргуйн хандаар малын хошууг арчиж элдэв бактерийг нь устгана. Ямааны хамгийн дуртай хоол нь Хөх яргуй бөгөөд яг л “кимчи” шиг халуун байдаг байна. Монголчууд хавар яргуй идэж ходоодны орчноо өөрчилдөг боловч хүн бүр хамаагүй идэж болохгүй.

40-өөс дээш настай бол өдөрт нэг, нэгээр нь 10 өдөр дараалан идэх хэрэгтэй байдаг байна. Нэг доор олноор нь идэж болохгүй бөгөөд эм биш хор болох ажээ. Харин ходоод гэдэсний өвчтэй хүн идэж хэрэглэж болохгүй юм байна. Зарим хүмүүс “Яргуй идсэн ямаа юм уу, гөрөөсний цус ууна” хэмээн төхөөрөх нь бий. Бор гөрөөс хамгийн түрүүнд яргуй идэж, их идсэнээс болж мансуурч согтдог байна. Тэр үед нь цусыг нь уувал сайн гэж туйлширдаг. Аливаа амьтан хачганд баригдаж хамуугаар өвчлөх нь бий. Тиймээс халдвар авахаас сэргийлж болгоомжтой байх хэрэгтэй юм.

Идэхдээ цоморлиг доогуур нь тасдаж аваад иднэ. Эрүүл хүн идэх шаардлагагүй. Жилд 1-3 ширхэгийг идэхэд хангалттай байдаг байна.


Яргуйг нэг дор олноор идэж болохгүй  
Үзсэн: 4030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй