Шууд Chart

БНХАУ-ын орон нутгийн хүүхэд, залуусын дунд таргалалт эрс нэмэгджээ

2016-04-28 14:38:32

Хятадын хөдөө, орон нутагт амьдардаг хүүхэд, залуусын дунд илүүдэл жин тулгамдсан асуудал болж байгааг эрдэмтэд анхааруулж байна. Тус улсад нийгэм, эдийн засгийн хөгжил хурдацтайгаар явагдаж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутаг дахь залуучуудын хоногт авах илчлэгийн хэмжээ ихсэж, хөдөлгөөний идэвх эрс буурчээ.

2014 он гэхэд Хятадын 7-18 хүртэлх насны хөвгүүдийн 17 хувь, охидын 9 хувь нь хэт таргалалттай болсон нь тус улсын Засгийн газраас явуулсан цуврал судалгаагаар тогтоогдсон байна. 1985 онд энэ үзүүлэлт охид, хөвгүүдийн аль алинд ердөө нэг хувьтай байсан юм. Үүнээс үзэхэд, Хятадын хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхэд, залуусын жин сүүлийн 30 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн болохыг шинжээчид онцолж байна. Мөн Хятадын гэр бүлүүд уламжлалт сэтгэхүй, зан заншилдаа үндэслэн хөвгүүдийг охидоос эрхэмлэн үздэг хандлага байдаг.

Энэ хандлага ч хүүхдийн жин нэмэх байдалд нөлөөлж, хөвгүүд илүүдэл жинтэй байх үзэгдэл охидтой харьцуулахад элбэг байгаа нь ажиглагджээ. Ийнхүү Хятадын залуу үе илүүдэл жин, хэт таргалалтад олноор нэрвэгдэж байгаа энэ үед хоол хүнснээс шим тэжээлтэй, шингэц сайтайг сонгон зохистой хэмжээгээр хэрэглэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх талаар мэдлэг олгох, эрүүл мэндийн хяналт ажиглалтыг сайжруулах үндэсний цогц стратеги боловсруулж, хэрэгжүүлэхийг шинжээчид Хятадын Засгийн газарт зөвлөж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын орон нутгийн хүүхэд, залуусын дунд таргалалт эрс нэмэгджээ  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй