Шууд Chart

Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр эхэлнэ

2016-04-28 15:16:36

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Солонгос, Киргизстан, Беларусь, Украин улсын Гадаад хэргийн сайд нарыг өчигдөр Бээжин хотноо хүлээн авч уулзжээ. Өнөөдөр Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн бага хурлын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болно.

Энэ уулзалтыг угтан Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Юн Бёнсе, Киргизстаны Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев, Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей, Украины Гадаад хэргийн сайд Павло Климпин нар БНХАУ-д хүрэлцэн очсон байна. Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн бага хурлыг 1992 онд анх зохион байгуулсан түүхтэй. Ази тивийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хөнддөг яриа хэлэлцээний механизм бий болгох зорилгоор тус хурлыг санаачилж байжээ.

Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн бага хурал 26 гишүүн оронтой. Эдгээрт дээр дурдсан таван орноос гадна Монгол, ОХУ, Энэтхэг, Иран, Казакстан, Турк зэрэг улс багтдаг юм. Мөн ажиглагч долоон орон байгаагаас АНУ, Япон зэрэг орныг нэрлэж болох юм. Түүнчлэн НҮБ болон өөр гурван олон улсын байгууллага энэ хуралд ажиглагчийн статустайгаар оролцдог байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй