Шууд Chart

Сирийн яриа хэлэлцээний дараагийн үе шат эхлэх тов тодорхойгүй байна

2016-04-28 15:39:02

Сирийн яриа хэлэлцээний дараагийн үе шат ирэх сарын 10-нд Женев хотноо эхэлнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд мэдэгдсэн. Харин НҮБ-ын зүгээс яриа хэлэлцээний товыг хараахан тогтоогүй байгаа гэх зөрүүтэй мэдээллийг өгч байна. Өнгөрсөн долоо хоногт Сирийн сөрөг хүчний босогчдын гол эвсэл яриа хэлэлцээг орхисны дараа Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээ зогсоод байгаа юм.

Сирийн сөрөг хүчнийхэн Башар Асадын Засгийн газарт тавьсан хүсэлт шаардлагуудыг нь бүрэн биелүүлээгүй нөхцөлд яриа хэлэлцээний ширээнд эргэн суухгүй гэх хатуу байр сууриа өчигдөр илэрхийллээ. Үүнээс үүдэн Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээний ирээдүй бүрхэг болж байгааг ажиглагчид анхааруулж байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сирийн хэлэлцээг ирэх сарын 10-нд үргэлжлүүлэх тухай ярьсныг "Риа Новости" агентлаг өчигдөр уламжилсан юм. Гэхдээ НҮБ энэ өдөр нь эцсийн байдлаар гаргасан тов биш гэдгийг залруулан мэдээллээ. Яриа хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэхийн тулд олон улсын зүгээс идэвхтэй санал санаачилга шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирийн яриа хэлэлцээний дараагийн үе шат эхлэх тов тодорхойгүй байна  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй