
Сирид гал зогсоох түр хэлэлцээрийн хэрэгжилт бараг зогссон, газар дээр нөхцөл байдал хүнд байгаа талаар НҮБ мэдээлж байна. Босогчдын хяналтад байгаа Алеппо хотод хийсэн агаарын цохилтод “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллагын ажиллуулдаг эмнэлэгийн байр өртөж, наад зах нь 27 хүн амь үрэгдсэн байна.
Мөн хотын бусад хэсэгт хийсэн агаарын цохилтын улмаас 30 гаруй хүн нас барсан гэж "Би-Би-Си" агентлаг мэдээллээ. Орон нутгийн эх сурвалжууд агаарын цохилтыг ОХУ-ын байлдааны нисэх онгоцууд хийсэн гэж мэдээлж байна. Харин Сирийн төрийн мэдлийн төв телевиз дээрх мэдээллийг няцаажээ.
Энэ үеэр Сирийн Засгийн газар нутаг дэвсгэрт нь АНУ-ын 150 цэрэг орж ирсэн талаар мэдэгдлээ. Эдгээр цэрэг Сирийн хойд хэсэг дэх курдууд олноор оршин суудаг Рмейлан сууринд хүрэлцэн очсон юм байна. АНУ Сирийн нутаг дэвсгэрт ийнхүү цэргээ оруулсан явдлыг Сирийн Засгийн газрын зүгээс зэмлэн буруушаажээ.
Та бүхэнд эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэхийн тулд сөрөг хүчний босогчдын бүлгүүдэд туслалцаа үзүүлэх 250 цэрэг Сирид илгээнэ гэдгээ мэдэгдсэн юм.
“Хил хязгааргүй эмч нар” байгууллагын эмнэлэг агаарын цохилтод өртжээ | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.