
Өчигдөр БНАСАУ дундын зайн тусгалтай 2 баллистик пуужин туршсан талаар АНУ мэдээлж байна. Тус улсын батлан хамгаалахын эх сурвалжийн өгсөн мэдээллээр дээрх хоёр туршилтын аль аль нь бүтэлгүйтжээ. Умард Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлүүдийн холбогдох тогтоолыг зөрчин хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт ийнхүү явуулаад байна. Эдгээр туршилт ирэх сарын 6-нд эхлэхээр товлогдсон Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурлын өмнө зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Өмнөд Солонгосын зүгээс Умард дахин цөмийн туршилт явуулах бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж мөн мэдээллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Умард Солонгосын эрх баригчдад хандан өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг уриаллаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгос дахин баллистик пуужин туршсаны эсрэг авах арга хэмжээний талаар хэлэлцэж эхэлсэн гэж зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг Хятад улс мэдэгдсэн байна.
Өчигдөр болсон пуужингийн амжилтгүй туршилтууд яарсан шинжтэй хийгдсэн болохыг Өмнөд Солонгосын батлан хамгаалахын мэргэжилтэн хэлж байна. Эхний пуужинг орон нутгийн цагаар 6:40 минутад, харин 2 дахь пуужинг 19 цаг 26 минутын орчимд туршжээ.
БНАСАУ дунд тусгалтай хоёр баллистик пуужин туршжээ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.